
Рио де Жанейро хотоос 140 км хол орших үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн Нова Фрибурго хотод гэхэд л 240 хүний амь насыг үерийн урсгал авч явсан тухай орон нутгаас мэдээлээд байгаа аж.
Аялал жуулчлалын хот Тересополис хотод 175 хүн, хөрш хот Петрополист 39 хүн тус тус амь үрэгджээ.
Ерөнхийлөгч Дилма Руссеф гамшигт өртсөн орон нутгийн дээгүүр нисч, байдлыг ажиглан танилцсанаас гадна Нова Фрибурго хотын гудамжаар явган алхаж, үерт өртсөн хүмүүстэй уулзаж, засгийн газар “шийдвэртэй арга хэмжээ авна” гэдгээ уламжилсан байна.
Үерт амь үрэгдэгсдийн ихэнх нь өндөр настан буюу бага балчир насны хүүхдүүд байгаа юм байна.
Мод, газрын хөрс, чулуу бүхий үерийн хүчирхэг урсгал замд тааралдсан бүхнийг хуу хаман урсгаж байгаа ажээ.
Рио хотын дэд захирагч Луис Фернандо Песро иргэдэд хандан бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул аюултай бүс нутгийг орхин явахыг уриалсан байна.
Бразилийн засгийн газар үерийн хор уршгийг арилгахаар одоохондоо 450 сая доллар зарцуулахаар болсныг мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг