
Өнөөдөр 17.00 цагт “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” сэдвээр Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болох ажээ. Ерөнхийлөгчийн уулзалтын танхимд болох хуралдаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцох юм байна.