Этнад утаа суунаглаж, хайлмаг урсаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Этнад утаа суунаглаж, хайлмаг урсаж эхэлжээ

Италийн нутагт оршдог Этна галт уулнаас утаа суунаглаж, лав гарч эхэлсэн тул  орон нутгийн эрх баригчид пүрэв гаригт түр хугацагаар онгоцны буудлуудаа хаах арга хэмжээ авсан аж.

Галт уулын бэлд оршдог Катаниа хотын онгоцны хоёр буудлын үйл ажиллагааг  иргэний агаарын тээврийн ENAC компанийн эрх баригчид удалгүй сэргээсэн боловч галт уулын идэвхжилтийн өрнөлт болон үнс хаялтыг анхааралтайгаар ажиглаж байна гэжээ.

Европ тивийн хамгийн өндөр, Этна галт уул үе үе сэргэж, үнс хаялж эхэлдэг боловч онцын хохирол учруулалгүй ирсэн түүхтэй.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж