Заяа монголын үндэсний шагнал авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Заяа монголын үндэсний шагнал авчээ

Монгол улсын Үндэсний шагнал “Алтан Гадас” одон авсандаа Сангидоржийн Заяа маш их баярлаж, сэтгэл хангалуун  байгаа тухай испанийн хэвлэлд гарчээ. Заяа Испанийн Уеска/Huesca/ хотод оршин сууж байгаа юм.

Төгөлдөр хуурч, монгол эмэгтэй Сангидоржийн Заяад  Монголын хөгжим, урлагийг гадаадад  сурталчлан таниулах талаар үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлэн Монгол улсын Үндэсний шагнал болох “Алтан Гадас” одон саяхан гардуулан өгчээ. Монгол улсын засгийн газраас түүнийг  өөрийн оронд болон гадаадад залуу уран бүтээлчдийг бэлтгэн сургах, азийн энэ орны уламжлал, соёлыг таниулан мэдүүлэх талаар гаргаж буй хүчин чармайлт хичээл зүтгэлийг нь ийнхүү үнэлж байгаа юм байна.

Уэска хотын Чайковскийн хөгжмийн сургалтын Төвд ажиллаж буй төгөлдөр хуурч энэ эмэгтэй шагнал авсандаа маш сэтгэл хөдлөнгүй “Улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр олгодог” юм гээд олон жилийн “хүнд хэцүү” ажлын минь үр дүнгийг үнэлэн олгож байгаа юм гэж ярисан юм.

Заяа “Москвагийн  хөгжмийн сургуулийг 26 настай байхдаа төгсснөөс хойш огт амарч үзээгүй  бөгөөд энэ хугацаанд тасралтгүй ажилласаар ирлээ” гэж өөрийнхөө тухай ярисан юм. Ямар ч улс орон, газарт очиж тоглолт хийхэд Монголын нэр гарч байдгийг Ерөнхийлөгч ихэд сонирхож байсан гэж сонины сурвалжлагчид дурсчээ.

Тэрээр “Ерөнхийлөгч миний хөгжмийн бүтээл, хийж бүтээсэн зүйлийг минь үнэлэн шагнал олгож байгаа юм гээд хөгжим тоглодог олон уран бүтээлчид 30 гараад 40 хүрээд хөгжим тоглохоо орхидог гэж онцлон хэлсэн юм.  Гэтэл би 45 нас хүрчихсөн мөртлөө бусад юманд анхаарлаа хандуулах зав чөлөөгүй ажилласаар байгаа юм” гэлээ.

Төгөлдөр хуурч эмэгтэй “Би шагнал урамшил, нэр төр олохын тулд ажил хийдэггүй. Мэргэжилдээ хайртай тул хөдөлмөрлөдөг. Үүний төлөө төрсөн байх, цаашид ч гэсэн түүний төлөө ажиллана. Гэвч миний төр, засгийн газар шагнал олгосонд сэтгэл маш хангалуун, нэр төрийн хэрэг боллоо гэж бодож байна. Энэ нь цаашид ч гэсэн улам эрчимтэй хөдөлмөрлөх, ухрах ёсгүй гэсэн үг гэж ойлгож болно” гэж ярисан юм. 

“Миний төр, засгийн газар хөгжим тоглож, хөгжмөөр хөдөлмөр хийж яваа намайг мартаагүй байсанд  маш их сэтгэл хөдөлсөн. Цаашид ч гэсэн зөвхөн монгол гэлтгүй бүгдийн төлөө хөдөлмөр, бүтээлээ зориулна. Би ч маш их интернационалч хүн байгаа юм” гэсэн юм.

Заяагийн аав, дүү /ах?/ нар нь хөгжмийн зохиолч хүмүүс юм байна. Тэр өөрийн аав, дүүгийн зохиол бүтээлээс бас тоглон сонирхуулдаг ажээ.

Тэр Уэска хотын Чайковскийн хөгжмийн сургууль дээр олон улсын төгөлдөр хуурчдын фестиваль зохион байгуулах ажилд идэвх зүтгэлтэй оролцож, сайн зохион байгуулагчаар ажилладаг аж.

Саяхан Арагон мужаар явж, монголын үндэсний уламжлалт хөгжмийн зэмсэг “морин хуураар” мэргэжсэн нэгэн япон эмэгтэйтэй хамт тоглолт хийсэн нь монголын хилийн чанад ч гэсэн монголын ардын хөгжмийг мартуулахгүй, амьд байлгах хүчин чармайлт гаргаж яваагийн нотолгоо юм.

Эх сурвалж: Diario de la Altoaragon.es
Бэлтгэсэн Д.Пунцаг
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж