Төрийн албаны зөвлөл хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөл хуралдав

Төрийн албаны зөвлөл өчигдөр 2011 оны анхны хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад хийсэн төрийн албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах ажлыг шалгасан дүнг хэлэлцсэн байна.  Тухайлбал,  424 байгууллагын 45767 албан хаагчийг хамруулсан энэ удаагийн шалгалтаар төрийн албан хаагчийг хууль бусаар халах, томилох, сул орон тоог хадгалж байсан зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн сонгон шалгаруулалтгүй томилсон 106 удирдах албан тушаалтан, шалгалт өгөлгүй төрийн албанд орсон 133 иргэний томилгоог хүчингүй болгож, давтан үйлдсэн удирдлагуудад хатуу хариуцлага тооцохоор болжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж