
Стадмайэр Нью-Йоркт ирсэн анхны улиралдаа л Кевин Гарнеттаас 94 мянган саналаар илүү явж байна. Хэрэв тэрбээр гараанд гарахаар болвол 1992 онд Патрик Эвингс сонголтоор бүх оддын тоглолтод оролцож байснаас хойшхи анхны “Никс”-ийн тоглогч болох нь ээ. Одоогийн байдлаар Рөүс 54264 саналаар Рондогоос илүү гарчээ.
Хоёрдугаар сарын 20-нд Лос-Анжелес хотын Стэплс центрт болох бүх оддын тоглолтын өрнөд бүсийг саналаар Коби Брайнт тэргүүлсэн хэвээр. Зөвхөн бүсээ ч гэлтгүй тэр бүх тоглогчдыг авсан саналаараа тэргүүлж байна.
Түүний ард Крис Пол, харин довтлогчоор Кевин Дурант, Кармело Антони нар өрсөлдөгчгүйгээр явж байна. Мэдээж төвийн байрлал Яао Минг. Гэмтэлтэй ч түүнд хятадын иргэд саналаа өгсөөр л.
“Орландо”-гийн төвийн тоглогч Двайт Ховард дорнод бүсийг саналаар тэргүүлж, төвийн байрлалд гарна. Харин “Майами”-гийн хослол болох Леброн Жеймс, Двейн Уэйд нар тус тусын байрлалдаа саналаар тэргүүлж байна.
Саналыг хуудсаар авах хугацаа албан ёсоор нэгдүгээр сарын 17-нд дуусах бол цахим хуудсаар авах санал 23-нд дуусгавар болно. Харин гарааны тоглогчдыг албан ёсоор энэ сарын 27-нд олон нийтэд зарлана.
Score Studio