NBA-ын бүх одод тоглогч Аллен Айверсон өвдгөндөө хүнд бэртэл авснаар талбайд долоо хоногийн турш талбайд гарах боломжгүй болжээ. Ахмад тоглогчийн хувьд энэ бол нэлээд хүнд бэртэл гэдэг нь ойлгомжтой. Дээрээс нь түүний Турк дэх карьер төдийлөн сайн биш байгаа учир үүнээс үндэслэн хэвлэл мэдээллийнхэн түүнийг зодог тайлах болно хэмээн таамаглаж эхэлсэн юм. Харин тоглогч өөрөө “Зодог тайлахгүй, бэртлээсээ эргэн ирж, талбайд гарах болно” гэлээ. Энэ тухай албан ёсоор Туркийн “Бешикташ” клубын албан ёсны цахим хуудас дээр мэдээлсэн бөгөөд Айверсонд бэртлээ эдгээн эргэн ирж тоглоход ямар ч асуудал байхгүй гэжээ.
Одоо 35 настай ахмад тоглогч маань баруун өвдгөндөө авсан бэртлээ эдгээхээр АНУ-д эргэн ирж байгаа ч буцаад “Бешикташ” клубтээ хүчин зүтгэх хүсэлтэй байгаа ажээ. Тэрбээр гуравдугаар сард эргэн талбайд гарч болох юм. Энэ үед Туркийн лигийн плей-оффын тоглолтууд явагдаж байх юм.
Айверсон өнгөрөгч оны арваннэгдүгээр сард дөрвөн сая ам.долларын хоёр жилийн гэрээ хийж, Туркт ирсэн. Хятадын лигийг сонгож болох байсан ч тэрбээр Европыг илүүд үзсэн юм. Одоогоор буцна гэж ярьж байгаа ч сар хагасын дараа алдарт тоглогчийн маань шийдвэр яаж ч өөрчлөгдөж болзошгүй юм. Түүний сагсан бөмбөгийн карьер энэ хүрээд дуусч байж ч болох юм.
Score Studio