Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геверс өчигдөр Үндэсний статистикийн газарт зочилж, тус банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монстат” төслийн явцтай танилцсан байна. Монголын статистикийн байгууллага нь 1992 оноос эхлэн Дэлхийн банктай хамтран ажиллаж, амьжиргааны төвшний түүвэр судалгаа, өрхийн орлого зарлагын судалгаа, өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа зэрэг арав гаруй төслийг хамтран хэрэгжүүлж иржээ. Хатагтай Корали Геверс үнэн бодит, чанартай статистик тоо мэдээлэл шийдвэр гаргагчдад ихээхэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцолжээ.
Д.Цээнэ