Өсвөрийн гоцлол хөгжимчдийн наадам болж байна | News.MN

Өсвөрийн гоцлол хөгжимчдийн наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн гоцлол хөгжимчдийн наадам болж байна

Монголын хүүхдийн ордонд “Ая эгшгийн зургаан жигүүр 2010” өсвөрийн гоцлол хөгжимчдийн наадам өчигдөр эхэлээ. Хоёр үе шаттайгаар зохион явуулж буй тус наадамд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул, Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай болон нийслэл хотын нийт 80 гаруй хүүхдүүд оролцож авьяас чадвараа сорьж байгаа аж. Долоо дахь удаагаа зохион байгуулаж буй уг наадам нь бага нас, дунд нас, ахлах нас гэсэн гурван насны ангилалаар зохиогдож байна. Ардын хөгжмийн энэ наадмын нэгдүгээр шатны уралдаанд ардын дууны найруулга, хөрвүүлэг хийж тоглох аж. Харин эцсийн шалгаруулалтад Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс болон сонгодог зохиол тоглох юм. Залуу хөгжимчдийн наадмын дүн өнөөдөр гарна.

П.Наран 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

freecallmn 2010-04-06 202.170.67.217

hizgaargui yarih erh chelee www freecall mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж