Өмнөд Америкийн лидерүүд 2011 онд хийх зүйл их байна

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Америкийн лидерүүд 2011 онд хийх зүйл их байна

Өмнөд Америкийн лидерүүд 2011 онд хийх зүйл их байна

Өмнөд Америкийн орнууд 2011 онд хэд хэдэн амаргүй даваатай нүүр тулах аж. Тэнд америкчуудын нөлөөллийн эсрэг тэмцэл газар авч байгаа гэж болно. Куба, Венесуэл тэргүүтэй орнууд АНУ-ын эсрэг тууштай тэмцэж буй. Хамгийн гол нь дотоодын нөхцөл байдал Өмнөд америкчуудын хувьд анхаарал хандуулах учиртай сэдэв болохыг ажиглагчид онцлов. “Ройтерс” агент­лагийн вебсайт дээр гарсан ажиглагчдын дүгнэл­тээс үзэ­хэд Латин америкчууд энэ онд эдийн засгийн салбарт АНУ-аас илүү гарах шаардлагатай аж. Ха­рин Перу, Аргентинд Ерөн­хийлөгчийн сонгууль болох учраас улс төрийн нөхцөл байдалд анхаарал хандуулах ёстой гэнэ. АНУ-ын эсрэг тууштай тэмцэгч Венесуэлийн Ерөнхийлөгч У.Чавес өөрийн байр суурийг бататгахын тулд маш олон зүйлийг энэ онд хийж гүйцэтгэх үүрэгтэй. Засгийн газар нь түүнд төлөвлөгөөт ажлуудаа дуус­гаж, цаашид улс орноо удирдаж чадна гэдгээ батлах 18 сарын ху­гацааг өгсөн юм. Ингэснээр У.Чавесын хувьд сон­гуулийн сурталчилгаат аян эхлээгүй байсан ч 2012 оны Ерөн­хийлөгчийн сонгууль хүр­тэл өөрийгөө хангалттай сур­талчлах боломж үүдээ нээлээ. Харин сөрөг хүчнийхэнд “Со­циалист удирдагч”-ийг ар­даа орхих хүчтэй өрсөлдөгч гаргаж ирэх хугацаа олгосон явдал болов. У.Чавесийн хувьд эдийн засгийн өсөлтийг хурдасгах асуудалд толгойгоо гашилгадаг. Тэрбээр хувийн бизнесийг улсын мэдэлд шил­­жүүлэх ажлыг хуулиар ба­­талгаажуулж, 200 гаруй то­моохон компанийг тө­рийн мэдэлд авчээ. Энэ ажил цаа­шид  үргэлжлэх бо­ловч тус улсын бизнесийн ор­чинд сөр­гөөр нөлөөлөх бө­гөөд чө­­лөөт, шударга  өрсөл­дөөнийг бараг үгүй хийхээр барахгүй гадаадын хөрөнгө оруулагчид анхаарлаа өөр тийш нь хан­дуулж, инфля­ци улам өсөх хандлага ажиг­лагдаж байгаа аж. Вене­суэлийн хамгийн ойрын хамт­рагч болох Куба улс ч 2011 онд эдийн засгийн сал­бартаа багагүй ажил гүй­цэт­гэхээр тө­лөвлөсөн. Тус улсын Ерөн­хийлөгч Раул Кастро өн­гөрсөн онд то­моохон шинэч­лэл хийх шийд­вэр гар­гасан. Түүний эдийн зас­гийн салбарыг гол­чилсон шинэч­лэлийг Зас­гийн газар нь бүрэн дүүрэн дэмжиж энэ жил эрчимтэй хэрэгжүүлэхээр тогтсон би­лээ. Тиймээс гарах үр дүн нь кубачуудын томоохон шал­гуур болж байна. Р.Кастро төсвийн зардлыг танаж, ор­логоо нэмэх гарцыг хайж, газрын тосны нөөцөө ашиглах нь тус улсын халаасанд орох урт хугацааны мөнгөн урс­галыг бий болгоно гэж тооц­жээ. Мөн тэрбээр гадны хө­рөнгө оруулалтыг татах бо­долтой байгаа аж. Ингэснээр АНУ Кубад  хөрөнгө оруу­лах боломж нээгдэж, та­луудын дайсагналцсан харил­цаа зөөлрөх байх хэмээн ажиглагчид бичжээ.

Бразилийн Ерөнхийлөгч Луйз Инасио Лула Да Сильвагийн залгамжлагч Диль­­ма Руссеф он солигдмогц тан­га­раг өргөж, Төрийн тэр­гүүний суудалд заларлаа. Тэр­бээр Ерөнхийлөгчөөр сон­­­­­гогд­соныхоо дараахан до­­тоодын асуудалд анхаарал хан­­дуулахаа амлаж, Рио де Жаньейро хотыг хууль зөр­чигчдөөс цэвэрлэх урт ху­гацааны аяныг эхлүүлж олны талархлыг багагүй хүлээв. Гэвч тэрбээр Бразилийн эдийн засгийг хөл дээр нь бос­гохын тулд хэт хэмнэлтийн арга хэмжээ авч зардлаа багасгахаар төлөвлөсөн нь шүүмжлэл хүртэхэд хүргэжээ. Эрх баригч Хөдөлмөрчдийн намын хэсэг гишүүд ард түмний дургүйцлийг хүргэж болзошгүй уг арга хэмжээг эсэргүүцсэн нь Д.Руссеф Ерөн­хийлөгчийн хувьд анх удаа томоохон эсэргүүцэлтэй тул­­гарсан явдал болов. Хэ­рэв хэт хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэлбэл Грект болсон олон нийтийн үймээн Бразильд давтагдаж, Д.Руссефийн хүч суларч болзошгүй аж. Ноён Луйз Инасио Лула Да Сильва 2014 онд дахин Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн нь залгамжлагчаа бүтэлгүйтэж болзошгүй хэ­мээн тооцож, Бразилийг өөрийн хяналтаас гаргахгүй байх гэ­сэн арга хэмжээ хэмээн ажиг­лагчид тайлбарлалаа. Дээрх гурван улс эдийн засгийн хүндрэлтэй ийн тулгарч байгаа бол Мексик улсад хар тамхины бүлэглэлүүд хүчээ авч нийгмийн нөхцөл байдал муудах хандлагатай байгаа аж. Тус улсын Ерөнхийлөгч Фелипэ Кальдерон 2006 оноос хойш хар тамхины эсрэг дайн зарлаж, гэмт этгээдүүдийн эсрэг бүх хүчээрээ тэмцэж, хамаг анхаарлаа хандуулж буй. Мексикийн аюулгүйн ал­баныхан хар тамхины эсрэг томоохон ажиллагаануудыг явуулж, гэмт бүлэглэлийн хэ­дэн зуун гишүүнийг ба­ривчилсан. Мексикийн хар тамхины хаан гэгдэх Эдгар “Ла Барби” Вальдезийн үйл ажиллагааг зогсоосон, 90 мянга гаруй хууль бус зэвсгийг хураасан гэх мэт чамлахааргүй амжилт гар­гасан юм. Тус улсын улс­төрчид Ерөнхийлөгчийн ту­ган дор нэгдсэн ч “Синалоа”, “Тамалипас” зэрэг хар там­хины бүлэглэлүүдийн үүр уур­хай болсон томоохон му­жийн захирагч нар зо­хион байгуулалттай гэмт бү­лэглэлүүдийн аллагын зо­лиос болсон юм. Он со­лигдох мөчид Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, хар тамхины эсрэг дай­ныг улам эрчимтэй явуулна хэмээн зарлажээ. Гэвч үүнд эгдүүцсэн хар тамхины бү­лэглэлүүд өөрийн дайснууд болох улстөрчдийг ээлж да­раалан намнаж, нийгмийн нөхцөл байдлыг улам дор­дуулж болзошгүй хэмээн “Ройтерс” агентлагийн мэ­дээлэлд дурьдсан байна. Хар тамхины наймаа, зэвсэгт бо­согчдын эсрэг Ф.Кальдерон шиг тууштай тэмц­дэг улс бол Колумб. Тус улсын үе үеийн Ерөнхийлөгч Ко­лумбын хувьсгалт зэвсэгт босогчид буюу “ФАРК” бү­лэглэлийнхний асуудал ч 2011 онд багагүй сөхөгдөх бололтой. Тус улсад үйл­дэгддэг хууль бус хар там­хи, зэвсгийн наймааны дий­лэнх хэсгийг ФАРК бү­лэг­лэл хянаж, өөрсдийгөө санхүүжүүлдэг. Албаны хү­мүүсийн мэдээлснээр тус бүлэглэл Колумбын хил зал­гаа Эквадор, Венесуэл зэ­рэг улсад хүчээ төвлөрүүлж байгаа нь ноцтой асуудал юм. Хэрэв “ФАРК”-ийн босогчдыг цаг алдалгүй дарахгүй бол тэднийг даган дуурайгч зэв­сэгт босогчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Тий­мээс босогчдын эсрэг үйл ажиллагааг 2011 онд эр­чимжүүлж, үр дүнг нь харах үүргийг Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос холбогдох ал­­баны хүмүүстээ үүрэг болгожээ.

Т.Отгонбатбаяр

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж