
Хамтарсан Засгийн газрыг заавал огцруулахыг хүсэгчид олон байна. Чаддаггүй л болохоос энэ бол ямар ч үед байдаг л хүсэл тэчьяал. Гэхдээ зарим нь бас чаддаг л юм. Сүүлийн хоёр жилийн турш тархай бутархай, туурга тусгаар байж улс төрд байн байн агсам тавьж байсан бүлэглэл, хувь хүмүүс одоо нэгдэж байна. Агсам тавьж байсан архи нь гарчихсан. Харин одоо шараа тайлах хэрэгтэй. Энэ бол маэстро нь ажлаа сайн хийж байгаагийн баталгаа. Үнэхээр сайн байна. Өөр юу хэлэх вэ. Харин тэд зөвхөн өс хонзон гэсэн нэгэн цэгт уулзаж буйг мартаж болохгүй. Энэ бол өс хонзон + өс хонзон=өс хонзон гэсэн хөнгөхөөн бодлого. Гэхдээ энгийн атлаа бас адармаатай. Нэмэгдэхүүний нэг нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр тэгшитгэл болж таарах нь. Тэгшитгэлийг бодож чаддаг байхын тулд ядаж үржүүлэхийн хүрд цээжлэх шаардлагатай. Тэгж гэмээнэ үл мэдэгдэх нэмэгдэхүүнийг олж улмаар тэгшитгэлийг зохиосон хүнийг таньж таарна. Тэгэхээр хамтдаа бодож үзье.
ӨС- 1 БУЮУ “ЯБЛОКО” Ц.БАТБАЯР
“Аанхаа” нэвтрүүлгээр “Яблоко гэж юуг хэлдэг вэ” гэхэд “УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг хэлнэ” гэж хариулсан онигоо бий. Ганцхан өдрийн дотор Багахангайн даргаас улсын нийслэлийн захирагч болтлоо цойлсон “Яблоко” Батбаярыг өдгөө бараг бүх сонин зүхэж байх шиг байна. Аргагүй ээ. Ардын намыг сөрж дуугарсан түүнийг сөхөрч унагахын төлөө амтай болгон арзганаж байгаа нь үнэн. Гэтэл энэ хөөрхий хөдөөний эр яагаад гэнэт том улс төр рүү нулимах болов гэдэг үнэхээр сонирхолтой. Тэр тийм зоригтой хүн үү. Эсвэл шударга юм уу. Бүр тэнэг ч юм уу. Улаанбаатар хотын Засаг даргаас огцорч байхдаа намаа Захиргааны хэргийн шүүхэд өгч хэсэгтээ хэвлэлийн нүүр тахлаж билээ. Тухайн үед мань яблоког С.Баярыг багалзуурдах гэсэн М.Энхболдын гар гэж таамаг дэвшүүлж байсан юм. Үнэн худлыг нь бид мэдэх биш. Ямартаа ч тэгж бичигдэж байсан санагдана. Харин одоо тэр хэний түлхсэн шатрын хүү вэ. Хурууныхаа өндгөөр араас нь хатгачихаад жуумалзаж суугаа эрхэм хэн юм бол. Энэ асуултын хариуг хайхаас ч айх хүн олон. Учир нь энэ тэрийг бодолгүй дүгнэхэд М.Энхболд гэсэн хариу шууд гарна. “С.Батболдыг тууштай дэмжигч гэх өргөмжлөл хүлээсэн хүн арай ч тэгэхгүй байлгүй” гэсэн эргэлзээ МАН дотор манан мэт суунаглаж байна. М.Энхболд биш юм бол хэн юм бэ. Үүнд зарим нь хариу өгч эхэллээ. Архангайхан гэж. Ард нь Архангайн Н.Энхбаяр үзэгдэх төдий сүүмэлзэнэ. Нарийн үзвэл Ц.Батбаяр ч эх талаасаа элэг нь Архангайнх гэнэ. Гэхдээ энэ бол бас л таамаг төдий. Харин тэр яагаад Д.Зоригтыг огцруулах хүсэлт гаргасан бэ. Энэ л барьж авах сэдэв. Юун түрүүнд Ц.Батбаярын үед тогтоосон түүний бизнесийн хаанчлалыг Д.Зоригт мулт цохиод хаячихжээ. Бизнесийн хаанчлал гэхээр сүржин санагдаж байж магадгүй. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга байсан хүн өөрийнхөө дэмждэг (дэмждэг гэж ихэд зөөлрүүлэв) ганц нэг компанид давуу эрх олгочихоод тэрүүхэндээ хөөрхөн амь зуугаад байж. Ялангуяа хотын утаа, утаагүй түлш, нийслэлийн газар, замтай холбоотой мэр сэр тендерүүд. Чамлахаар чанга атгадаг л бизнес. Гэтэл Д.Зоригт түүнийг нь будаа болгочихов. Яблокогийн уур хүрнэ биз дээ. “Энэ муу намайг хэн гэж бодоов. Би чинь Хотын захирагч байсан хүн. Намайг хотын бүлэгт байдгийг мэддэггүй юм байх даа…” гэх зэргээр шаралхсан, эхэндээ. Гэтэл нэг муу бацааныг оролдох гэсэн биш бүр эцэстээ намдаа тэрсэлсэн болж таарав.
Алийгаа мэдэхгүй чинэрч явтал нь С.Эрдэнэ, Ц.Сэдваанчиг хэмээх хоёр нөхөр гарч ирээд нөгөө жаахан зүйлийг нь дэлхийн чинээтэй томруулж орхилоо. Одоо яая гэхэв. Ерөнхий сайд болон Шадар сайдын өрөөний үүдэнд хадаатай юм шиг улалзаж улмаар У.Хүрэлсүх даргынхаа жаданд сүлбүүлчихгүй өнгөрвөл зол. Нийтийн өмнө томорч томорч баахан мэдэгдэл хийчихсэн байдаг. “Ах аа, байя аа” гэлтэй биш үзээд өнгөрөхөөс өөр яана. УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшихдээ Ч.Сайханбилэгийг оргүй гүтгэж тэр нь баригдаж явсаныг бодоход хорон санаа нь хоолойдоо тулсан эр гэдэг нь ойлгогддог. Одоо бол тэр Д.Зоригтыг яадаг ч байсан огцруулна гэсэн амлалтдаа эзэн болохоор зүтгэж байгаа. Энэ зүтгэлийг нь Засгийн газартай тооцоо хийх зорилго бүхий бүлэглэл ивээлдээ авсан. Хамгийн сонирхолтой нь одоо түүний “өмгөөлөгч”-өөр тодроод байгаа УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир түүнийг хотын даргаас огцруулах төлөвлөгөөг гардан хэрэгжүүлж байсныг яаж мартана гэж…
ӨС-2 БУЮУ С.ЭРДЭНЭ, З.ЭНХБОЛД
Хачин юм шүү. С.Эрдэнэ, З.Энхболд хоёрыг эвсэж намынхаа эсрэг зүтгэхэд эхэндээ нэг их гайхаагүй юм. “Аан, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд олигтой хөдлөж өгөөгүй Н.Алтанхуягтай тооцоо бодох нь ” гэж ихэнхи нь бодов. Зарим нь “Аргагүй шүү дээ. Эрдэнээг “Ганцхудаг”-т байхад нь Алтанхуяг үл тоосон биз дээ” гэсэн бол партизанууд нь “Намаа Алтангадасаас салгах нь нь зөв өө. З.Энхболд ч намын дарга болох хүний нэг мөн л дөө” гэлцэж байлаа. Гэвч таамаглалууд зөрлөө. Эхэндээ тэдний байгуулсан Зүүний хүчний холбоо ард түмнийхээ амьдралыг сайжруулна хэмээн популизмын симфони эгшиглүүлэв. Гэвч тэр аянд манарах хэн байхав дээ. Төдөлгүй Н.Алтанхуягаа зуурч үзэв. Тусыг эс олов. Аль нэг даргыг огцруулъя гэсэн зоргоор дагаж дэрвэдэг наснаасаа холдсон байжээ, партизанууд нь. Уг нь маэстро нь Ардчилсан намын даргыг огцруулах замаар хамтарсан Засгийн газрыг тарааж болно гэж сэтгэж байсан юм. Тэр нь ч зөв байсан. Гэтэл Ардчилсан намынхан С.Эрдэнэ, З.Энхболд нарын үгээр хөдөлсөнгүй. Ардчилсан намынхан ч юу байхав, “Женко” хөдөлж өгсөнгүй. Бас Ц.Элбэгдорж зөвшөөрсөнгүй. Ингээд Н.Алтанхуягаар дамжиж С.Батболдыг намнах төлөвлөгөө амжилт олсонгүй. Аргаа барсан хоёр “Женко”-той дайтахаасаа айлаа. “Женко”-той тулалдахын тулд тэд эхлээд шонхор болох ёстой. Иймэрхүү их гарын тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг тул мань хоёрын бяр дутав. Одоо яах вэ. Мэдээж энэ гацаан дундаас гарах аргыг өнөөх удирдаач нь зааж өглөө. “Хөөе, Яблоко дээр яваад очооч” Нээрээ тийм шүү дээ. “Тоосго сугалах” гэдэг хэлц байдаг байх аа. М.Энхболдын Засгийн газрыг унагаахын тулд сайдуудыг нь нэг нэгээр нь суга татан огцруулж байсан бус уу. Ингээд Ц.Батбаярт хүч нэмэв. “ Эх оронч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн улс чинь “Эх орныхоо төлөө”зүтгээд байхаас яахав. Зөвхөн тэр өргөмжлөлийг авсан гишүүдийг тоолоод үзэхэд УИХ дотор бүлэг болох хэмжээний эх орончид байхад юунаас айна гэж. Тэгээд ч хамтарсан Засгийн газрыг огцруулах эрх ашиг нэгдэж байна, цаана нь. Өс нийлнэ гэж чухам үүнийг хэлдэг юм чинь. За ингээд цаашаа явж өгнө дөө.
ӨС -3 БУЮУ Ц.ШИНЭБАЯР
Нүүрс харахаараа инээд нь хүрдэг энэ эрхэм одоо ёстой star гэдэг боллоо. Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрэндээ үнэнч, цусан улаан хувьсгалд дуртай юм байж гэж бодсон чинь бас үгүй юм аа. Зүгээр л МАХН гэдэг товчлолд нь л шунан дурлаж байж. Хөөрхий гүрийсээр байгаад МАХН гэдэг товчлолтой Монголын алдартай хувьсгалт нам гэдэг нэрийг өмчилж авлаа. Зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй. МАН-ынхан түүнээс өрсөж очоод энэ дөрвөн үсэг орсон 90 нэрийг хувааж авсан ч Ц.Шинэбаярын хувилбарыг гээчихжээ. Хэдэн залуусаа явуулаад хэд хэдээр нь авсаныг одоо хэвлэлийнхэн шүүмжлэх аястай. Яадгийм, авч л байг. Л.Оюун-Эрдэнэ хувьдаа гурван намтай байна уу, 30 намтай байна уу түүний л асуудал. Ямар авгай аваад байгаа биш, намын нэр авч байхад сүржин гэдэг нь. Тэглээ гээд яавал гэж. Харин одоо Шинэбаярын дугуйлж буй гэрт хэн хэн орж суух нь л сонин байна. Нөгөө хүнсний ногооны нэртэй нөхөр, намынхаа даргыг хусах гэсэн тэмцэгчид арай ч элсчихгүй биз. Харин тэрний наана хамтарсан Засгийн газрыг огцруулах өс хонзон дээр нэгдэж байвал барав. Удирдаач зөвхөн үүнийг л хүсч байгаа. Д.Зоригтоор дөрөөлж “тоосго сугалах” мэхийг хэрэгжүүлэхийн төлөө тэд улайрч таарна. Эхний удаа аваад үлдэхэд хоёр дахь удаагаа дахиад л огцруулах хүсэлт тавина. Дахиад л авч үлдэнэ. Тэгээд цаашаа хэдэн удаа гэдгийг зөвхөн маэстро л мэднэ. Харин энэ үйлдэл давтагдах тусам хамтарсан Засгийн газар, УИХ, бүр цаашилбал Ардын нам өөрөө сульдаж таарна. Энэ л жинхэнэ улс төрийн шар тайлах арга юм шүү дээ.
Эх сурвалж:
çî÷èí 2011-01-14 203.91.117.3
Íàðàíòóóëûí çàõàä Ìîíãîë÷óóäûã òàìëàæ áàéãàà ÿðãà÷èí Ñàéõàíñàìáóó ãýäýã õÿòàä ýçýíòýé ìàíãàð õ¿í ÌÀÍ ãèø¿¿í ¿¿ ÌÀÕÍ -äàà ç¿òãýæ áàéãàà þó óó àìüä áàéãàà þó òà ìèíü ýý
Зочин 2011-01-14 202.179.10.58
Энэ Улс төрийн тойм сонинийг нь захиалсан чинь дандаа захиалгын юм бичдэг өөрсдөд нь итгэл үнэмшил байхгүй өөдгүй сонин байна Захиалах шаардлагагүй шүү
Зочин 2011-01-14 182.160.42.180
Манай сэтгүүлчид чинь б**********ч з**х*й новшнууд шүү дээ
Зочин 2011-01-14 202.179.10.58
Харин энэ Мөнхбаясгалан чинь өөрөө хэний гар хөл болоод байгаа юм я***н зантай амьтан байна
Зочин 2011-01-14 182.160.42.180
Гомдмоор юм Үнэхээр
Зочин 2011-01-14 220.255.1.86
yamar teneg yum unshchihvaa hahaha Bolovsroogyi hynii torolh shinjeeree hol yavsan gishyyd yum biz dee hahaha Ta nar tehnik tehnolog shine yeiin davalgaand ugaasaa tesehgyi dee Ter hyrtel bie bieniigee iimerhuu teneg yumaar zugaatsuulaj l bai
tenegt 2011-01-14 202.70.46.11
hudlaa surjin ugeer bichih geed tenegtej uguh yumaa munhbayasgalan guai ta naad zah n 2 logikiin mash buduuleg aldaa harlaa 1d xy=Z engiin tegshitgeliig bodohod urjuuleh uildel hereggui 2t alim bol hunsnii nogoo bish
Зочин 2011-01-14 202.179.10.38
Лайтай гэдэг нөхөр үнэн гоё хэлжээ Манай Хэнтийн 3 тэнэгээс 2 нь байх юм Нөгөө нь үсээ самнах гээд завгүй байсан байхаа Хэнтий чинь шилдэг 5 аймгийн нэгээр шалгараад ЗГ-аас хэдэн төгрөг өгөхөөр нь дарга нар нь бид сайн ажиллаж байгаа юм байна гээд гадаад руу гарч амарч зугаалж байгаад ирсэн Одоо ч аймгийн дарга нар нь Оросд Москвад үугаалж явна Шинэ жилээ Бээжинд тэмдэглэсэн гээд сайн дарга нар маань их амарсан даа Уг нь ЗГ аймгийнхаа хөгжилд нэмэр болгоорой гээд өгсөн мөнгийн мангарууд нь ойлгохгүй зугаалгандаа зарцуулчихсан байхгүй юу Шагналыг яах гэж өгдөгвэ гэхлээр эдийн засгаар хяраад байгаа хүнд авилга болгож өгдөг л байхгүй юу Их мөнгөтэй хүнд мөнгөн шагнал өгдөггүй сэтэр зүүдэг биз дээ
мгл 2011-01-14 180.235.166.158
ЭНЭ ЗУРГАН ДЭЭРЭЭС ХАРВАЛ ГАЙГҮЙ ХҮМҮҮСЭЭ ОЛООД ШАГНАЛ ӨГЧИХЖЭЭ БУСАД ШАГНАЛ БОЛ ӨНӨӨДРИИН МОНГОЛЫН ГУТАМШИГНЭМЭЭД ЭНХБАТЗ ЭНХБОЛД НАРЫГ НЭМБЭЛ ОКЕЙ
Зочин 2011-01-14 202.179.20.187
Зоригт ажлаа сайн хийж залуу шүү Алим Батбаяр шиг шахааны бизнесийг багасгаж байж улс хөгжинө
Зочин 2011-01-14 202.179.20.200
Зайлуул энэ хүүхэн Батболдоос жаал юм авчихаад тэрнийхээ төлөөсөнд мөн ч их юм гонгонох юм даа Чи хэдийдээ гаргалгаа маргалгаа хийдэг болчихоов чам шиг улс төрчид-д бие худалдаж 2 талд ажиллаж ашиг олох гэж явдаг юм бол энэнээс цааш олигтой сэтгүүлч болж харагдаач яадахдаа жаахан юм уншиж бай я***н минь
XAXA 2011-01-14 202.70.36.227
Xamgiin adgiin teneg shaarnuudiig n tsugluulj baigaad urgumjlul ugch genee heheheNuguuduul n bur durdee itgetsen aan
Лайтай 2011-01-14 121.180.214.26
Өөр хэлэх үг алга чиний наад гаргалгаа чинь 100 биш юмаа гэхэд 90 бол найдвартай шүү хахаха энэ зурган дээр харсан чинь элэг татаж үхлээ Эх оронч түшээд гэсэн үү хахаххаа Батэрдэнэ аварга Ганхуяг гишүүн 2 бол арай биш байхаа нөгөө хэд нь хөтлөөд цугтаа авья гэсэн байх харин бусад нь бол яг дүрээрээ шүү малнуудыг бүгдийг нь цуглуулчихажнэг эргүүг орхижээ нөгөө Мөнх-очир мангуу нь дутуу байна Эрдэнэсолонгоо чи эд нарыг ингэж дамшиглахаа боль л доо наад мангуунууд чинь чамайг явуулж байна гэж ойлготлоо бага тархи нь хөгжөөгүй болохоор дүрдээ үнэмшээд бүр зогсчихжэээ хахахахаха
zochin 2011-01-14 202.126.90.243
ene yaduuhan bodoltoi lobby-nii mayagiin emegtei bna uhaan bogino gedgiig batlaad bh shig
Зочин 2011-01-14 202.179.18.199
MAHN-iin Enkhbayar AN-iin Elbegdorjiin l humuus bgaa biz dee Harin ter hoyoriig ni yaagaad todruulaagui yum bol
Uu neeree turiin tusheed bish biluu Neg ni guravdahi nuguu ni duruvdehi Erunkhiilugch
bayasaa 2011-01-14 202.179.18.199
Batboldiin munguur sonin gargaj bgaa gedgiig chini humuus medehgui l gej bodood bgaa yum bh daa
Ard tumnii tarhiig arvan jil ugaalaa shand ni heden uruu bair neg muu JEEP avsan duuldsan Cham shig luivarchdad havaasag gej medeh uu Odoo boloosh tee Ya gej heleh ch bagadsan muusain setguulchid mongoliin niigmiig bur ballaj guitslee
Ehleed ed naraas hevleliig salgaj avah heregtei yum shuu
Tegehgui bol songuuli duhuud Batboldiig magtan duulah uurgee guitsetgeed ehellee
Зочин 2011-01-14 182.160.27.132
Мөнхбаясгалангийн я***н манхан нь энд ямар хамаа байна Сөрөг хүчин гэхээр л нэг иймэрхүү юмнууд байх юм Энэ гишүүд үнэн алиа гарууд шүүЗандаахүүгийн Энхболд арай гайгүй юм болохоороо зургаа авхуулахгүй бултчихаж
Зочин 2011-01-14 202.170.81.162
наана сууж байгаа хоёр хүн хэн гэдэг гишүүд бэ
СДС 2011-01-14 202.131.233.59
ШААНА БИЗ ЭНЭ ЗУРГИЙГ ХАРСАН ЭЛЭГ ХӨШЛӨӨӨ
Монгол 2011-01-14 202.55.191.37
Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг муулхаа болиочээ
Мөнхбаясгалан-д 2011-01-14 183.81.169.2
Чи үнэхээр захиалгат сэтгүүлийг хөгжүүлж байна Баяр хүргий та нар чиг сэтгүүлчид нэг улс төрчийн карманд сайхан байдаг байхдаа Чи нууц амрагийг нь хүртэл өмөөрч юм бичдэг үү
Зочин 2011-01-14 68.28.138.232
xulsnii niitleliin salxiig xagalsan em niitlegch
Зочин 2011-01-14 202.70.38.186
Oni umnu hoinoos ehleed uls turiin medee unshaad bna gesen dandaa hoshin shogiin jujgiin zohiol unshij bui met sanagdaad bh yum neeree setguulch ta narin heldgeer UIH taiz 76 erhem gishuun jujigchid bolood bna uu X-TUTS gm hamtlaguud sanaa avan togloh yum neleen bna shu huuli batlaad 7 honolgui huchingui bolgoh geed sanal huraah deeree tulj heleltseh gej bdagNiitleed bai setguulchid mini amjilt husie
Зочин 2011-01-14 202.170.81.162
энэ нэг н**ш дандаа захиалгатай юм бичих юм новшийн я***н сэтгүүлчээ чамд үнэнт зүйл гэж байна уу
Stupid bitch 2011-01-14 98.193.92.169
Hun doromjilohoo boliochee g**** mini Chi ch gesen tsagtaa Dashbalbart huchinduulsen ene ter geed l aliagaa aldaad l baisan biz dee