
Өнгөрсөн жилийн аварга “Энагура”-гийн охид өчигдөр “Эрчим” багийг 3:2 харьцаатай хожсоноор хоёр дахь хожлоо авсан бол эрэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө өрсөлдөж буй “Буянт-Ухаа” болон “Эрчим” багуудын тоглолт 3:1 харьцаатай ИНЕГ-ын багийн ялалтаар өндөрлөснөөр тэд хоёр дахь ялалтаа авчээ. Харин хүрэл медалийн төлөө тоглож буй “Уурхайчин” багийн эмэгтэйчүүд өчигдөр 3:0-ээр “Тэнүүн огоо”-г, эрэгтэйчүүдийн төрөлд “Ноён” баг мөн 3:0 харьцаатай “Уурхайчин”-г хожсоноор хоёр дахь ялалтаа авчээ.
Волейболын үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр 14.00 цагаас Спортын төв ордонд эхэлнэ.
С.Цэлмэг