Монголбанкны Хөвсгөл аймаг дахь салбараас их хэмжээний мөнгө залилсан нярав эмэгтэйн хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Прокурорт шилжүүлжээ. Тус банкны Хөвсгөл аймаг дахь салбарын нярав эмэгтэй орон нутгийн арилжааны банкуудад зузаатгалаар олгож байсан мөнгөнөөс 500-гийн боодол дэвсгэртийн хоёр талд 20 000-ийн дэвсгэрт боож, улмаар 20 000 төгрөгөөр бодуулж тоолуулдаг байжээ. Энэ мэтээр завшсаар нийтдээ 170-аад сая төгрөгийн хохирол учруулсан байна. Түүнд эд хөрөнгө онц их хэмжээгээр завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлджээ.
С.Отгон