А.Е.Новожилов хуулийнханд итгээгүйгээс оргосон гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

А.Е.Новожилов хуулийнханд итгээгүйгээс оргосон гэв

Шүүх ажиллагаанаас оргон зайлсан “Транс” банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа явуулж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн оны едүгээр сарын 6-ны өдөр шүүх ажиллагаанаас оргон зайлсан тул орон даяар эрэн сурвалжилж байсан. Түүнийг Дорнод аймгийн Эрээнцавын боомтоор гарсан болохыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдаагийнхан  тогтоосон юм. Хэдийгээр А.Е.Новожилов Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй нь тогтоогдсон ч түүнийг саатуулах хүртэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй юм байна. Түүний  өмгөөлөгчийн хэлснээр А.Е.Новожилов Монгол Улсын цагдаа, хуулийнханд итгээгүй учир оргон зайлсан. Мөн түүнийг зориудаар хэрэгт унагахыг “Транс” банкны нэр бүхий албан тушаалтнууд санаархаж байсан гэсэн юм. А.Е.Новожилов тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа харилцагч, хадгаламж эзэмгшигчдийн мөнгийг баталгаагүй барьцаагаар олгож 2.5 тэрбум, барилга засварын ажилд зарцуулахаар хуурамч гэрээ хийн 290 сая төгрөгийг хувийн харилцах дансандаа шилжүүлсэн хэргээр шалгагдаж байжээ. Түүний унадаг байсан 71-53 УБЦ улсын дугаартай “Тоёота Секиюа” маркийн автомашин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж