Би чам руу орой утсаар яръя. Ямар нэг шалтгаанаар та утсаар ярьж амжихгүй бол та хэлсэндээ хүрдэггүй гэдэг нэр авах тул хүүхнүүдтэй болзохдоо тодорхой цаг хэзээ ч битгий хэлж бай. Харин хүүхнүүд тан руу орой залгана л гэсэн бол тэд залгана.
Чи ямар тачаангуй бүсгүй вэ? Эрчүүд бид хүүхнүүдийн нүднээс би хөөрхөн гэсэн бодлыг нь унших дуртай. Гэхдээ тэдний хөөрхөн царайг магтсанаар илүү оноо авна гэж бодож байвал эндүүрэл. Тиймээс амаа хамхи.
Би бэлгэвч хэрэглэдэггүй. Тийм бол ямар ч эмэгтэй БЗХӨ авахыг хүсэхгүй. Хэрэв танд түүнтэй гэрлэх бодол байхгүй л бол бэлгэвч таны халаасанд заавал байх ёстойг сана.
Би чамд хайртай. Хүүхнүүд энэ үгийг хөнгөнөөр хүлээж авдаггүй. Яагаад гэвэл тэд энэ үгийг хэлэхийг чинь хүлээж байдаг бөгөөд таныг ингэж хэлэх үед харилцаа чинь шинэ үедээ орж байна гэж боддог. Тиймээс эрчүүдээ хэрэв бэлэн биш байгаа бол энэ гуравхан үгийг хэлэх гэж амандаа бувтнах хэрэггүй.
Миний хуучин найз бүсгүй үргэлж/хэзээ ч тэгдэггүй байсан. Хэрэв хуучин найз бүсгүйгээ одоо хэр нь мартаж чаддаггүй, байнга дурсдаг бол өөр бүсгүйтэй болзох хэрэг юу байна? Хуучин найз бүсгүй хэмээх хий үзэгдэл танд шинэ хайр дурлалтай учрахад чинь саад болно. Тиймээс хуучин найз бүсгүй дээрээ буцаж оч. Эсвэл амаа хамхи.
Чи миний ээжтэй адилхан юм. Тэнэг л биш бол найз бүсгүйгээ ээжтэйгээ хэзээ ч битгий харьцуулж бай. Тэд чинь өөр өөрийн ертөнцтэй өөр хүмүүс.
Над руу залгаарай. Хүүхнүүдийг утсаар ярихыг хүлээж сууснаас өөрөө эхлээд залгасан нь дээр. Юу гээч таны ажил бол найз бүсгүй рүүгээ утсаар ярих. Харин хүүхнүүд бол өндөр өсгийтөө өмсөөд утсаар ярихыг чинь хүлээж суух нь тэдний ажил.
Чи хэдэн настай вэ? Хүүхнүүдийн насыг ойролцоогоор мэдэж болно. Харин хэдэн настайг нь битгий асуу. Хэрэв үнэхээр чухал байгаа бол түүний яриан дундаас хэдэн онд сургуулиа төгссөн, зэргээс нь мэдэж ав.