Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“Би залгая”

Анхны болзооны дараа эрчүүд “Дахин уулзана биз дээ” эсвэл “ Би чам руу залгана” гэж хэлдэг нь ямар учиртай вэ? Ингэж хэлсэн эрчүүд  ихэнхдээ хэзээ ч эргэж утсаар ярьдаггүй аж. Тэд дахин уулзах хүсэлгүй байсан ч ингэж хэлдэгийн учрыг нэгэн залуу ийн тайлбарлаж байна.

Хэрэв эр хүн болзсон бүсгүйтэй дахин уулзах хүсэлгүй байгаа бол зүгээр л “Танилцахад сайхан байлаа” эсвэл “ Сайхан амраарай” гэж хэлэх нь хавьгүй дээр байх болно. Эмэгтэйчүүд хэлсэн үг болгонд итгэх гэнэн хүмүүс биш боловч тэдэнд хоосон горьдлого төрүүлэх нь дэмий. Үнэндээ “Би чам руу дараа утсаар ярина” гэдэг нь “Би чамтай ахиж уулзахгүй” гэсэн үг юм.  Өөр нэг зүйл бол тэр үнэнээсээ тантай дахин уулзахыг хүсч байвал “Ажил тарсны дараа уулзая” эсвэл “Би орой чам руу залгая” гэж хэлвэл та дараа нь юу болохыг харах хэрэгтэй. Харин “Би залгана” гэж хэлчихээд таг болсон бол баяртай гэсэн үг.  Аливаа зүйлд жинхэнээсээ ханддаг эмэгтэйд  илүү дутуугүй “ Тантай танилцахад сайхан байлаа” гэж хэлсэн нь дээр. Хоосон горьдлого төрүүлэх нь татгалзахаас ч дор байдаг. “ Би залгана” гэдэг үгийг хүн юу ч гэж таамаглаж болно. Ийм шийдэмгий бус байдал бүсгүйд таатай санагдана гэж үү ? Хэн нэгэнд таалагдсан үгүйгээ мэдэхгүй байх шаналгаатай зүйлийн нэг байдаг.  Гэвч хосууд зөн совиндоо итгэх хэрэгтэй. үдшийн болзоогоо ердийнхөөс өөр байлга. Салах ёс, үнсэлт зэргийг сайн, муу шинжээр нь дүгнэх хэрэггүй. Зүгээр л хамтдаа байж, цагыг сайхан өнгөрөө. Цааш юу болохыг зүгээр л ажигла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж