Цахим худалдааг нэвтрүүлэх баг ажлаа эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Цахим худалдааг нэвтрүүлэх баг ажлаа эхлүүлжээ

БНСУ-ын  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас  Сангийн яамтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх боломжтой эсэх талаарх судалгааг 2007 онд явуулсан байна. Судалгааны үр дүнд Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргаж, КОЙКА-гийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өнөөгийн эрх зүйн орчин, дэд бүтцийг харгалзан цахим худалдан авах ажиллагааны сүлжээнд хэрэглэгчийг бүртгэж, баталгаажуулах, барааны электрон каталоги үүсгэх, энэхүү каталогийн тусламжтайгаар цахим дэлгүүрийг ажиллуулах, цахим архивыг хөтлөх, цаашлаад цахим худалдан авах ажиллагааны системийг цогцоор нь нэвтрүүлэх аж.   

Төслийн гүйцэтгэгч болох БНСУ-ын "Самсунг СДС" компани болон КОЙКА-гийн төлөөлөгчид цахим худалдан авах ажиллагаа төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилго бүхий хоёр дахь ээлжийн төслийн баг энэ сарын 9-нөөс гуравдугаар  сарын 15-ныг хүртэлх хугацаанд ажиллахаар ажлаа эхлүүлжээ.

Цахим худалдан авах ажиллагаа төслийг амжилттай хэрэгжүүлснээр Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцооны үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлэхээс гадна улсын төсвийг үр ашигтайгаар зарцуулах, түүнд тавигдах хяналтыг дээшлүүлэх ач холбогдолтой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж