УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж. Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ч.Улаан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаархи асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж