McCartney шинэ коллекцио дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

McCartney шинэ коллекцио дэлгэлээ

Британийн алдарт загвар зохион бүтээгч Stella McCartney  энэ сарын 10-нд New York хотноо “Autumn 2011 Presentation” буюу  2011 оны намрын загваруудаа нийтэд дэлгэлээ. Энэ намар түүний цуглуулгад зөөлөн шаргал болон бүдэг саарал, хар өнгө зонхилжээ. Харин түүний урласан хувцасны загварт 60, 70-аад оны шулуун мөргүй, том хэлхгэр загварууд эргэн ирж байгаа ажээ. Энгийн хирнээ ихэмсэг харагдах түүний шинэ коллекцийн үдшийн хар даашинзны загваруудад оруулсан торгон оруулга бүхий чимэглэл их л дэгжин харагдаж байлаа. Дашрамд сонирхуулахад өдгөө 38 настай, дэлхийн загварын ертөнцөд байр сууриа баттай эзэлсэн авьяаслаг дизайнер McCartney  “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдын хувцас, өмсгөл болон хөгжөөн дэмжигчдийн хувцасны загварыг зохион бүтээхээр болсон юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж