Нэгдүгээр сарын 14 | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 14

Нэгдүгээр сарын 14-ний баяр

“Хуучин шинэ оны” анхны өдөр

Орос ба Сербид “Хуучин Шинэ оны” эхний өдөр гэсэн албан бус баяртай. Хуучны тооллоор нэгдүгээр сарын 14-ний өдөр Григорианы хуанлийн  Шинэ он эхэлдэг.

Өдрийн ишлэл

"Азийн уул нуруудаас европ хүний хөл хүрээгүй хамгийн төвийн Тянь-Шань намайг даллан дуудсан юм. Азийн гүнд хүртэшгүй цаст ууланд нэвтрэх нь надад сэтгэл татмаар гавьяа мэт санагдаж байлаа."

(Оросн газар зүйч,  Тянь-Шанийг судалсныхаа төлөө Семенов-Тян-Шанский нэр авсан Петр Петрович Семенов 1827 оны нэгдүгээр сарын 14-нд төржээ.)

П.П. Семенов-Тян-Шанскийн төрсөн байшин

Липецк мужийн Рязанка тосгоны Семеновынхны эдлэнгийн цэцэрлэгт 110 төрлийн мод, бут ургадаг. Тэр нь ургамлын 27, амьтны 64 төрөл зүйлийг өөрийн нэрээр нэрлүүлсэн эрдэмтэнд том хөшөө дурсгал нь юм. Мөн газар зүйн 11 байгууламж түүний нэрийг авчээ.

Үйл явдал

Дани Норвегийг алдав

1814 он: Килийн гэх гэрээний дагуу Наполеоны ялагдсан холбоотон Дани Норвегийг эзэмших эрхээ энэ өдөр хасуулан түүнийг Шведэд шилжүүлжээ.
Норвегийн фьорд
Харин норвегичууд энэ өөрчлөлд дургүй байсан учраас хувьсгал гарч Норвегийн тусгаар тогтнол зарлагдан Данийн хаан ширээ залгамжлагч жонон толгойлсон түр Засгийн газар байгуулагдлаа. Үндсэн хуульт хаант засаглал тогтсон байна. Швед Норвегийг гэрээг хүлээн зөвшөөрөхөд хүргэн Үндсэн хуулийг нь хадгалан 90 жил захирч иржээ. Шведийн ван Норвегийнх гэж титэмлэгдэж, Норвегийн хуульд захирагдаж байлаа. Ийм маягаар хоёрдугаар зэрэглэлийн Данийн гүрний бөглүү муж байсан Норвеги дэвшилтэд Үндсэн хуультай хаант орон болон хувирсан юм.

Ленинградын бүслэлтийг сэтлэх довтолгоон эхлэв

1944 он: Ленинградын ба Волховын фронтууд Кронштатын тэнгисийн цэргийн баазын их бууны дэмжлэгтэйгээр хотын бүслэлтийг бүрэн авсан давшилтаа германчуудын эсрэг эхэлжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.bagro.mn 2011-01-14 202.131.233.178

BAGRO Удахгүй болох САР ШИНИЙН мэндийг та бүхэнд урьдчилан дэвшүүлж Ирэх цагаагчин Туулай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж