Ой ухаан сайжруулдаг таван бүтээгдэхүүн

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Ой ухаан сайжруулдаг таван бүтээгдэхүүн

Хүмүүс цангис жимснээс ухаантай болдог гэж мэргэжилтнүүд үзлээ. Түүнд хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудтай урвалд ордог ихээхэн хэмжээний антиоксидантууд байдаг гэнэ. Эдгээр радикалууд нь холестролын гормоныг зүрх судсанд хортой болгож, ой ухааныг муутгахаас гадна нас ахихад тулах хөдөлгөөний аппаратыг муутгадаг байна.

Ухаан сайжруулдаг бас нэг жимс нь хар нэрс болж байна. Энэ жимс цангисийн ижил чанартай ч антиоксидантууд нөгөөдөхөөс бага. Гэхдээ түүнд хараа сайжруулдаг бодис ихтэй гэнэ.

Ухаантай болгодог гурав дахь бүтээгдэхүүн бол том навчит бөөрөнхий байцаа. Мөн улаан манжин түүнтэй адил чанарыг агуулжээ. Эдгээр ногоонд Альгеймерийн өвчин гаргадаг эсгэгийг эвдэх ашигтай бодисууд байдаг гэнэ.

Ногоонуудын дараа өөх тостой загас хэрэгтэй. Учир нь яргай, сардина ба май загасанд хорт эсгэгийг задалдаг тосны хүчил их байдаг гэнэ. Судалгааны дагуу эдгээр засагнаас долоо хоногт нэг удаа хоолондоо хэрэглэхэд Альцгеймерийн өвчнийг тусахгүй байх магадлалыг өндөржүүлнэ.

Ухаан оруулдаг хүнсний тавдугаарт өргөст ногоо буюу бууцай орж байна. Энэ ургамал нь хөгшрөлтөөс үүдэлтэй мэдрэлийн системийн сөрөг асуудлыг бууруулж өгдөг ба танин мэдэх чадварын эвдрэлд саад  тавьдаг гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж