Долоо хоногийн зурхай

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай

-Таны хувь хүний хөгжилд өөрчлөлт гарахаар сонирхолтой санаа оноо гарч ирэх долоо хоног ирж байна-

ARIES-ХОНЬ, 21.03-19.04
Амьдралдаа юу хүсч буйгаа мэддэг зорилго тэмүүлэлтэй хүмүүст энэ долоо хоног тааламжтай байна. Эхний хоногуудад өөртөө шүүмжлэлтэй хандан дүгнэх хэрэгтэй. Засч янзлахаар зүйлийг та олж харах нь ойлгомжтой. Хугацааны эцсээр таны гол асуудлыг дэмжин туслах хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй.

TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
Энэ хугацаанд та олон сонирхолтой шинэ мэдээллийг олж авах болно.  Танин мэдэх талын мэдрэмж чинь хурц болсон байх үе. Нэн ялангуяа оюутнуудад тустай. Эхний өдрүүдэд амьдралын  зорилгоо шинэчлэх эрмэлзэл гарч ирнэ.Сүүлчээр нь та шашин ба гүн ухааны талаар сонирхлоо нэмэгдүүлэх хүсэлтэй болох нь.

GEMINI-ИХЭР, 21.05-21.06
Шинэчлэх санаа таныг хөтөлсөн байх болно. Танд хуучнаа орхин шинэ үүрэг, холбоотой болох  хүслэн дүүрэн  төрнө. Мөн биеийн таашаал авах хүсэл ихээр ундрах авч түүнийг романтик гэж нэрлэхэд хэцүү. Амралтын өдрүүдэд байдал хэвийн хэмжээндээ орж таны холбоо бэхжих бөгөөд ямар нэгэн өөрчлөлт гарсан байна.

CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
Мэлхийн ордынхонд энэ долоо хоног түншлэл ба гэр бүлийн харилцаагаа батжуулахад таатай үе. Эхний хоногуудад тогтсон харилцаагаа үргэлжлүүлэх үү эсвэл зогсоох уу гэсэн асуудлыг шийдэх  нэгэн чухал яриа гарна. Дунд үер хурим найр, ойн баярт уригдаж магадгүй. Амралтын өдрүүдэд гэр орондоо их цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

LEO-АРСЛАН, 23.07-22.08
Долоо хоногийн эхээр эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай учир эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Одоо биеэ чийрэгжүүлэх эсвэл системтэйгээр дасгал сургууль хийх хэрэгтэй болж байна. Та энэ хугацаанд олон ажил амжуулж чадах учраас өөдрөг сэтгэлтэй байх  ажээ.

VIRGO-ОХИН, 23.08-22.09
Гэр бүлтэй энэ ордынхны долоо хоногийн гол анхаарал хайрын болон хамтран амьдарч байгаа харилцаа байх юм. Энэ сэдвээр илэн далангүй яриа гарч та асуудлыг ойлгох боломжийг авна. Хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй. Сүүлийн хоногуудад нь уран бүтээлийн талдаа илүү ажиллах хэрэгтэй. Мөн гэртээ эд зүйл авахад илүүдэхгүй.

LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
Жинлүүрийнхэн энэ хугацаанд гэр бүлийн асуудлаа цэгцлэх  шаардлагатай байх юм. Мөн энэ цагаар их цэвэрлэгээ хийж хэрэггүй хог новш­ноосоо хагацах хэрэгтэй. Эцэг, эхтэйгаа зө­рөл­дөөнийг зохицуулснаар та тэднийг баяр­луул­на. Асуудал цэгцрээд ирэхээр таны өөрийн сэтгэл санаа ч сэргэх  болно.

SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
Сонирхолтой яриа хэлцэл таныг хүлээж байна. Эхэн үедээ хүмүүстэй харьцах харилцаанд юу чухал байгааг та сайн мэдрэх болно. Гэхдээ орчиндоо хэтэрхий шүүмжлэлтэй хандах бас буруу. Энэ тэмдгийн чөлөөтэй төлөөлөгч нарт шинэ романтик харилцаа үүснэ. Амралтын өд­рүү­дэд өөрийн гараар нэгэн ашигтай ажил бүтээ­вэл зүгээр.

SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
Танай ордынхонд энэ хугацааны дотор материаллаг болон санхүүгээ бэхжүүлэх асуудал чухал болно. Бас энэ үеэр таны холын хамаатан зочилох магадлалтай байгаа учир илүү зардал хэрэг­тэй болно. Таны энэ хөөцөлдлөгө өөрт чинь сэт­гэ­лийн ханамж авчрах юм. Амралтын өд­рүүдэд найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгө­рөөх сайхан.

CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
Энэ долоо хоногт өөртөө ихээхэн зүтгэлтэйгээр ажиллах нь таны цаашдын харилцаа ба өөрийн хөгжилд хэрэгтэй. Нааштай өөрчлөлт гаргахын тулд өөрийн сэтгэл зүйн бэлтгэл сайн байх нь чухал. Эцсийн хоногуудад та интернэтээр блог хөтлөн өөрийгөө илэрхийлэх боломжийг бүү алдаарай.

AQUARIUS-БУМБА, 20.01-18.02
Эдгээр хоногуудад та тайвшрал ба бясалгалыг хайх болно. Зүүдээр дамжин танд ирэх зон совингийн тайлал танд ба орчинд чинь гайхал төрүүлнэ. Гэхдээ тэр нь таныг үзмэрч болгохгүй. Сүүлийн өдрүүдэд нууцат асуудалтай холбоо бүхий сонирхол танд улам чангарах бөгөөд найз нартайгаа мэдээгээ хуваалцах шардлага байна.

PISCES-ЗАГАС,19.02-20.03
Долоо хоногийн эхээр энэ ордынхон идэхтэй байж тавьсан зорилгоо биелүүлэхийг оролдоно. Эрч хүчин нэгэн урсгалд орсон байх учир таны ажил эрчимтэй өрнөнө. Оддын хэлж буйгаар таны хүсэл мөрөөдөл зах зухаасаа биелээд эхлэх учраас та өөртөө төлөвлөгөө зорилтыг тавих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж