Антуан Райт хоригдоно

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Антуан Райт хоригдоно

NBA-д тоглож байсан довтлогч Антуан Райт согтуугаар машин жолоодож яваад саатуулагджээ. Хамгийн сүүлд “Сакраменто Кингс”-т хүчин зүтгэж байсан түүний буруу үйлдлийг хуулийн байгууллага авч хэлэлцэн, 15 хоног шоронд хорих, мөн гурван жилийн тэнэсэн оноох шийтгэл хүлээлгэсэн байна. Плейсер Каунти дүүргийн шүүхэд 26 настай сагсан бөмбөгчийн хэргийг шүүсэн байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Сакраменто хотын зүүн хойд хэсгийн Роклин дүүрэгт цагдаад баригдсан аж. Райт шүүхийн шийдвэрийг гуравдугаар сарын 30-ны дотор давж заалдаж болох бөгөөд хэрэв шүүхийн танхимд ялвал 15 хоногийн шоронд байх хугацааг нийгмийн туст хөдөлмөр хийж, өөрчилж болох ажээ.

Райтын өмгөөлөгч шүүхийн өмнө түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох чадвартай байсан гэж мэдүүлж байсан ч баривлагдах үед хийсэн шинжилгээгээр түүний цусан дахь согтууруулах бодисны хэмжээ 0.2 хувьтай байсан гэнэ. Энэ нь тус улсын хуулинд зааснаас хоёр дахин их үзүүлэлт ажээ.

Райтын хувьд  2005 оны драфтаар “Нью-Жерси Нэтс” багт сонгогдон гурван жилийн турш тус багт тоглож, улмаар 2008 оноос Даллас, Торонто, Сакраменто багуудад нэг нэг жилийг үджээ. Харин өдгөө тэрбээр өмнөд хөршийн сагсан бөмбөгийн лигт харьяалагдаж байгаа бөгөөд “Жьянсү Драгонс” багт хүчин зүтгэж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж