Tsag-agaar.mn вэб сайт ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Tsag-agaar.mn вэб сайт ажиллаж эхлэв

Цаг уур, орчны шинжилгээний газраас tsag-agaar.mn вэбсайтыг ашиглалтад оруулж, салбарын шуурхай мэдээллийг хэрэглэгчдэд 24 цагийн турш тасралтгүй хүргэх боломж бүрдүүлсэн байна.

Хэн бүхэнд нээлттэй, бас хамгийн ойлгомжтой энэ цахим сангаас та хүссэн газар нутаг, улс аймгийн төдийгүй дэлхийн хотуудын цаг агаарын мэдээг авах боломжтой.  Түүнчлэн гадаад хэрэглэгчдэд зориулсан англи хэл дээрх булан, хэрэглэгчийн мэдээллийн булан, лавлах булан зэрэг хөтөчтэй юм байна.

Гурван цаг тутамд мэдээлэл нь шинэчлэгдэх tsag-agaar.mn цахим сангаар эрхэм та зочлоод үзээрэй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж