Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Татар ажиллагаа” Монголын уран сайхны кинонд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулсан. Киноны дараахан тэрбээр жүжигчин Ч.Ундрал болон “Татар ажиллагаа” уран сайхны кинонд тоглосон Хулан охины хамт “Micom” интернэтийн рекламанд тоглосон нь үзэгчдийн сонирхлыг багагүй татсан.
Түүнээс хойш дуучин Б.Амархүүд кино болон рекламанд тоглох санал багагүй ирэх болсон гэнэ. Сонирхуулахад дуучин Б.Амархүү “Татар ажиллагаа” киноны уран бүтээлчидтэй хамтран дахин түүхэн кинонд тоглохоор болсон гэнэ. Тэрбээр өөрийнхөө хүсч байсан түүхэн кинонд тоглох болсондоо баяртай байгаа аж.
М.Анир