“Морин хуур 2010” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“Морин хуур 2010” наадам эхэллээ

Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулсан оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах  “Морин хуур-2010” наадмыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.  Соёлын төв өргөөнд өнөөдөр “Морин хуур 2010” наадмын нэгдүгээр шат эхлэх бол 24-нд хоёрдугаар шатны шалгаруулалт болох ажээ. Харин хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнөө болох юм байна. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Тус наадамд оролцогчдод дууны сэдэв чөлөөтэй бөгөөд сонсогчдын хүртээл болохуйц сайхан дуунууд өрсөлдөх аж. Дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилээс Нийтийн дуучдын нэгдсэн холбооны саналаар “Шилдэг дуучин”-ы  шагналыг  олгож эхэлсэн бөгөөд энэ жил тус шагналыг цом дагалдах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж