Өчигдөр тус театрын удирдлага болон уран бүтээлчид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Ойг тэмдэглэх хүрээнд театрынхан нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажил хийхээр төлөвлөсөн гэнэ. Одоогоор улсаас өгөх санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа ч уран бүтээлчид өөрсдийн боломжоор ойн баярын үйл ажиллагаагаа нийтэд мэдээлж, ажлаа эхэлж байгаа нь энэ аж.
Энэ арга хэмжээний хүрээнд телевиз, сонин хэвлэлүүд театрын ойтой холбогдуулж Монголын театрын урлагийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр амлалт өгч байсан. Тухайлбал, NTV телевизийн уран бүтээлчид алтан үеийн жүжигчид, найруулагч нарын тухай нэвтрүүлэг бэлтгэх бол TV5 телевиз орчин үеийн театрын урлагийн уран бүтээлчдийн тухай үзэгчдэд хүргэнэ. Ойн хүрээнд олон сайхан үйл ажиллагаа цэнхэр дэлгэц, сонины хуудаснаас бүтэн жилийн турш та бидэнд хүрэх нь ээ.
А.Зул