Тусон хотноо толгойдоо галт сумын шарх авсан Аризона мужийн конгрессвумен Габриэль Гиффордсийн амьд үлдэх магадлалыг эмч нар 101 хувь гэж үзэж байна. “Амьд үлдэнэ гэсэн магадлал 101 хувьтай” гэж Аризонагийн их сургуулийн ангаахын төвийн гэмтлийн тасгийн эрхлэгч Питер Ри (Peter Rhee) мэдэгдлээ. Одоо хатагтай бие даан амьсгалж, хөдлөхөөр оролдсон гэнэ. Удалгүй Гиффордс ухаан орж, нүдээ нээнэ хэмээн эмч нар хэлжээ. Байдал наашилж буй ч 40 настай эмэгтэйн биеийн байдал хүндэд тооцогдож байгаа юм. Түүний тархинд мэс засал хийсний дараа эмч нарыг зовоож байсан хаван үүссэн байв. Гэвч эмч нар хавангийн аюул өнгөрч тархи нь гэмтээгүй гэж хэлж байна. Өмнө нь тэр эмэгтэйг түр зуур ухаан орсон, нөхрийгөө таньсан гэж мэдээлж байв.
Гиффордсийг шархдуулсан буудлага нэгдүгээр сарын 8-нд болсон ба уулзалтад ирсэн залуу гар буугаар Гиффордс ба цугларсан олныг буудсан байв. Зургаан хүн энд амиа алдсан билээ. Гэмт хэрэгтэн Жаред Ли Лофнер баригдсан ба түүнд ял сонсгоод байна.
Эмч нарын мэдээлснээр Лофнерын буудсан сум Гиффордсийн духанд тусаад хажуугаар нь нэвт гарчээ. Тэр нь тархины чухал хэсэг гэмтээгүй гэсэн найдлагыг өгч байгаа гэнэ. Өмнө хэвлэлд бичигдсэнээр сум тархины зүүн хэсэгт туссан гэж байлаа. Хэрэв тэр нь үнэн байсан бол тэр эмэгтэй хараа ба хэл яриагүй болох нь лавтайгаас гадна биеийн баруун тал нь мэдээгүй болох байжээ.
Ш.САМБУУ