Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хорт хавдрыг дийлэв

АНУ-ын Пегги ба Чарльз Стивен­сонуудын нэрэмжит Оклахомын хорт хав­дар судлалын төвийн (The Peggy and Charles Stephenson Oklahoma Cancer Center) эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг эхний шатанд нь зогсоох арга олжээ. Шинэ аргаар нийтэд сайн мэдэгдсэн Gefitinib эмийг ашиглаж байна гэж Охлахомын их сургуулийн (University of Oklahoma) хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Аме­ри­кийн хүнсний бүтээгдэхүүн ба эмийн хяналтын албанаас (Food and Drug Administration) дэмжигдсэн энэ эмийг нойр булчирхайн хорт хавдрын сүүлийн шат­ны химийн эмчилгээнд ашиглаж байгаа билээ.

Туршилтын явцад Gefitinib эмийг бага тунгаар хэрэглэн хорт хавдрын үүслийг зогсоогоод 41 долоо хоногийн дараа өвчнийг бүрэн эдгээсэн байв. Ойрын 18 сарын дотор уг эмийн эмнэлгийн хоёр дахь шатны туршилт эхэлнэ. Туршилтын анхан шат хэрэггүй учир нь эмийг FDA хүн дээр туршихыг зөвшөөрсөн байгаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж