Хорт хавдраасаа салсан Майкл Дуглас серфээр давалгаан дээр гулгаж, “Алтан бөмбөрцөг” шагналын ёслолд орохоор бэлтгэж байна
Хагас жилийн өмнө улаан хоолойн хорт хавдар илэрсэн жүжигчин Майкл Дуглас өвчнөө ялж чадлаа хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр эмчилгээний явцад хавдар сорогдон хатаж одоо бие нь сайжирч байгаа гэнэ.
Энэ мягмар гаригийн орой NBC теле сувгаар гарсан Today хөтөлбөрт ярилцлага өгөхдөө хорт хавдрыг дийлэн гарснаа Майкл Дуглас мэдэгдсэн байв. Түүний ярилцлагаас The Hollywood Reporter хэсэгчлэн нийтэлсэн байлаа.
“Хавдар алга болсон”
Холливудын 66 настай жүжигчин ярихдаа: Эмчилгээ үр дүнгээ өгч одоо түүний биеийн байдал сайжирч эхэлсэн гэжээ. “Миний биеийн байдал сайн байгаа. Айдгүйгээ авдрандаа хийсэн. Хавдар алга боллоо” гэж тэр хэлэв. Гэхдээ бүрэн баярлах болоогүй, ойрын хэдэн сарын дотор тэрээр тогтмол эмнэлгийн хяналтад байна. “Хоёрхон сарын” дараа өвчин эдгэрсэн гэж хэлж болох байлгүй хэмээн Дуглас өгүүлжээ.
Одоо тэрээр химийн эмчилгээний үр дагавраас салах нөхөн сэргээх эмчилгээтэй байна. Жүжигчний хэлснээр ам нь хатаад байгаа нь хэцүү гэнэ. Ам хатаад нойр хулжааж байна гэлээ. Гэсэн ч тэрээр өвчтэй үедээ алдсан жингээ буцаан авч эхэлсэн аж. “Гахай мэт л идэж байна” гэж тэр тоглон хэлээд “өвчнийхөө үеэр би 32 фунт (14,5 кг) жингээ алдсан. Одоо таван кг орчим жингээ нэмээд байна. 20-25 фунт л үлдлээ” хэмээн тэр хуучилжээ.
Ер нь сүүлийн хагас жил ширүүн тэмцэлдээнтэй байлаа гэж тэр хүлээн зөвшөөрөв. “Эдгээр сарууд нэлээд хүнд үе байсан. Амьдралынхаа зарим харьцааг эргэн харахад хүрлээ. Гэхдээ ирээдүйдээ өөдрөг хандаж байгаа. Надад сайн ген байгаа нь миний аз. Миний эх 88 настай, эцэг 97 хүрсэн. Гэвч би үүнийг гурав дахь үзэгдэл гэдгийг сайн ойлгож байна. Цагийг хэрхэн зарцуулахаа арай илүү бодох ёстой боллоо” гэж тэр хэлэв.
Ажилдаа эргэн орох төлөвлөгөө
Жүжигчин ажилдаа эргэн орох гээд бэлтгэж байгаа гэнэ. Стивен Содербергийн хийж байгаа ДОХ-оор 1987 онд нас барсан төгөлдөр хуурч ба шоумен Либерачегийн тухай кинонд тоглохоор Дуглас, төлөвлөсөн гэнэ. Энэ зун зураг авалт нь эхлэнэ.
Үүний зэрэгцээ энэ сарын 16-нд Беверли-Хиллзид болох “Алтан бөмбөрцөг” кино шагнал гардуулах ёслолд тэр оролцоно. Оскарын дараах гэдэг энэ шагналд Оливер Стоуны «Уолл-стрит: мөнгө унтаагүй» киноны туслах дүрийг бүтээснийхээ төлөө Дуглас нэр дэвшээд байгаа юм. Стоуны 1987 оны киноны шинэ хувилбар нь энэ болж байгаа. Зальтан санхүүчийн дүрийг тэр кинонд Дуглас бүтээгээд “шилдэг эрэгтэй дүр” номинациар Оскарын шагнал авч байжээ.
Оливер Стоун алджээ
Майкл Дугласт улаан хоолойн хавдар гэсэн оношыг 2010 оны наймдугаар сард тавьсан байна. Хожим тэр нь дөрөвдүгээр үедээ орсон хорт хавдар болж таарав. Эмч нар түүнд найман долоо хоногийн химийн эмчилгээг хийхээр болсон байлаа. Аравдугаар сард “Майклын биеийн байдал зовоож байна. Тэрээр Либерчегийн дүрд тоглож чадахгүй нь” хэмээн Оливер Стоун ярьж байлаа.
Жүжигчин уг киноны ухуулгын аянд биеийн байдлын улмаас явж чадсангүй. Гэхдээ жүжигчний бие төлөөлөгч Аллен Барри тэр цагт Дугласын биеийн байдал сайн гэж байлаа. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Майкл Дуглас өөрөө биеийн байдал сайн болж байна, «Либераче» киноны гол дүрд тоглоход бэлэн” гэж мэдэгджээ.
Майкл Дуглас 1944 оны есдүгээр сарын 25-нд домогт жүжигчин Кирк Дуглас
ба жүжигчин эмэгтэй Диана Дуглас Дэррид нарын гэр бүлд төржээ.
«Сан-Францискогийн гудамжууд» (1972–1976) олон ангит киногоор Дуглас
алдартай болсон юм. Тэрээр Кен Кизийн «Хөхөөний үүрэн дээгүүр нисэн
өнгөрөхдөө» романаар хийсэн кино гарч Дуглам продюссер нь байв. Кино нь
жилийн шилдэг болоод дахин нэг Оскарыг түүнд авчирсан байлаа. Тэрээр 50
гаруй кины дүрийг бүтээжээ. Жүжигчин 2000 онд түүний том хүү Кэмероны
эх, 23 жил хамт амьдарсан эхнэр Диандра Дугласаас салсан байв. Тэр
жилдээ Британийн жүжигчин эмэгтэй Кэтрин Зета-Джонстай гэрлэсэн юм.
Тэднийх хоёр хүүхэдтэй.
Ш.Мягмар