Нисэгч нарын бүхээгт Польшийн Нисэх хүчний командлагч байсан нь тогтоогдсон байна. Түүний цуснаас 0,6 промилле агуулагатай этилийн спирт илэрсэн гэнэ
Польшийн удирдлага амь үрэгдсэн 2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны онгоцны Смоленскийн дэргэдэх ослын шалтгаан нь нисэх багийнхан нөөц буудалд буухаас татгалзсан явдал боллоо гэж хэвлэлийн бага хурал дээр Олон улсын нисэхийн товчооны (ОУНТ) дарга нар мэдэгдлээ. Тэд онгоцны осолд хийсэн мөрдөн байцаалтынхаа дүнг танилцуулжээ.
Нисэгч нарын бүхээгт Польшийн Нисэх хүчний командлагч байсан нь тогтоогдсон байна. Түүний цуснаас 0,6 промилле агуулагатай этилийн спирт илэрсэн гэнэ.
Нисгэгч нарын ярианы бичлэгийг тайлахад “Тэр галзуурчээ” гэж хэлсэн чиглүүлэгч үг сонсогдож байв. Нисгэгч нар Смоленскт буулгүй нөөц буудалд буухаар шийдсний хариуд “Нэг дугаарын зорчигч” Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн гаргасан зангийн талаар чиглүүлэгчхэлсэн байж магадгүй юм.
Вести.Ru ба “Россия-24” сувгууд ОУНТ-ны дарга нарын хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулсан байлаа. Ослын системийн шалтгаан нь нислэгийн зохион байгуулалт ба нисгэгч нарын бэлтгэлд байсан дутагдал болсон гэж ОУНТ-ны дарга Татьяна Анодина хэлсэн байв. Түүний хэлснээр нисэхийн ослын гол нөхцөл нь багийн үйл ажиллагаатай холбоотой аж. “Үүнд нисэх багийн гишүүдийн хангалтгүй харилцан ажиллагаа ба онгоцны даргын зүгээс нөөц бололцоог ашиглаагүй. Цаг уурын онцгой нөхцөлд багийн даргын нислэгийн завсарлага их байсан. Доголтой системээр буулт хийх туршлага дутсан” зэргийг Анодина нэмэн хэлсэн байв.
Онгоцны дор газар нутгийн зураглал хурдан урсан өөрчлөгдөж байгаа үеэр багийн штурман өндрийн хэмжилтийг радио төхөөрөмжид яаран шилжүүлсэн, авто нисгэгчийг залгатайгаар хэтэрхий бага өндөрт нислэгийг үйлдсэн, буултын шугамыг их хурдтайгаар хожимдуулж эхэлсэн зэрэг нь ослын шалтгаануудад орж байна.
Польшийн Засгийн газрын Ту-154М онгоц Смоленскийн ойролцоо дөрөвдүгээр сарын 10-нд осолдсон билээ. Ерөнхийлөгч Лех Качиньский, түүний эхнэр Мария ба парламент, Засгийн газрын гишүүд болон өндөр тушаалын хүмүүс энэ ослоор үрэгдсэн юм. Онгоцонд явсан 96 хүнээс хэн ч амьд гараагүй билээ.
Польшийн төлөөлөгч Эдмунд Клих Олон улсын нисэхийн товчооны тайланг “ерөнхийдөө үнэн болсон” гэхдээ зарим нэг алдааг гаргасан гэж үзэж байна.
“Онгоцны баг “горизонт” (тэнгэрийн хаяа) тушаалыг биелүүлсэн бол аюулгүйгээр өнгөрч болохыг (өөр буудалд буух) тайланд өгүүлсэн нь худал болно. Уг тушаалыг хожимдож өгсөн учраас түүнийг биелүүлэх боломж тэдэнд байсангүй” хэмээн Клих Польшийн телевизээр ярьсныг РИА «Новости» агентлаг иш татан мэдээлэв. ОУНТ-ны илтгэлд “шийд гаргах өндөрт” онгоц буух зөвшөөрлийг Смоленскийн нисэх буудлын удирдлага өгөөгүй гэсэн байв. Хэрэв онгоцонд орос хэлний орчуулагч байсан бол осол гарахгүй байсан юм гэж Клих үзэж байна.
Амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньский мэдэгдэхдээ Оросын тал ямар нэгэн баримтгүйгээр бүх бурууг Польш ба Польшийн нисгэгч нарт тохлоо гэжээ.
Ш.САМБУУ