
Marchon-ы 3D шилнүүд нь өдгөө дэлхийн нийт кино театруудын 85 хувьд нь ашигладаг RealD технологийг дэмжиж ажиллах аж. Түүнчлэн нүдний хараанд хортой нарны хэт ягаан туяаг 100 хувь шүүх бөгөөд ихэнх загварууд нь саарал туяатай линзтэй юм байна. Ирэх сараас дэлхийн зах зээлд нэвтрэх Marchon-ы 3D шилний энгийн загварууд нь 30 ам.доллар, илүү ганган чамин хийцтэй загвар нь 150 ам.долларын үнэтэй байх ажээ. Marchon компани Calvin Klein, Coach, Disney, Karl Lagerfeld, Lacoste зэрэг дэлхийд танигдсан брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд 3D шилний коллекцид эрэгтэй, эмэгтэй загвараас гадна хүүхдэд зориулсан шилнүүд ч байгаа гэнэ.
С.Цэлмэг