Сураггүй байсан иргэдийн цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Сураггүй байсан иргэдийн цогцос олджээ

Энэ сарын 3-ны өдөр нийслэл болон төвийн аймгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурсан. Нийслэлийн Багануур дүүргийн IV хороо, “Дунд Байдлагт” гэдэг газраас 54 настай , эрэгтэй Б, 44 настай, эмэгтэй О нар өнгөрөгч бямба гаригт цасан шуурганаар мотоциклтойгоо яваад сураггүй болсон тухай дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэл иржээ. Цагдаа болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ. Тэднийг хайсаар “Нарангийн бүрд” гэдэг газраас нас барсан байсныг олжээ. Дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гадны нөлөөтэй эсэхийг тогтоох гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж