“АК-47” Америкийн иргэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

“АК-47” Америкийн иргэн болжээ

“Юта Жазз” багийн довтлогч, ОХУ-ын лигионер Андрей Кириленко сагсан бөмбөгийн эх орны иргэн болохоор шийджээ. Кириленко болон түүний гэргий Маша нар АНУ-ын иргэний үнэмлэх авах шалгалт өгч, улмаар мягмар гаригт тангараг өргөсөн байна. Кириленкогийн хоёр хүү хоёул АНУ-д мэндэлсэн учраас төрсөн цагаасаа тус улсын иргэд болцгоожээ. Мөн тэд бага охиноо Оросоос үрчилж авсан бөгөөд ОХУ-д төрсөн учраас бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Нэгдсэн улсын иргэншлийг давхар авсан тохиолдолд АНУ-д зургаан сар амьдраад ОХУ-д нэг сар оршин суух боломжтой ажээ.

“Юта Жазз”-ын хамгаалалтын цөм болсон “АК-47” хочит тоглогч NBA-ын 1999 оны драфтын эхний тойргийн 24-р сонгогдон “Жазз” багт ирж байсан. Гэхдээ шууд тус лигт элсээгүй бөгөөд хоёр жилийн дараа түүнийг Жерри Слоун дуудсан юм. Тэр цагаас хойш Кириленко тогтмол NBA-д тоглон, лигийн шилдэг хамгаалагч болж чадсан авьяаслаг тоглогч билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж