
Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар өгөх шийдвэр гараад удаж байна. Энэ мөнгийг их дээд сургуулийн оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр олгохоор болсон. Оюутны 500 мянган төгрөгийг хөдөлмөр халамжийн хэлтэс, БСШУЯ-ууд хамтран судалгаа хийж төрийн сангаар дамжуулан олгоно. Уг мөнгийг тухайн оюутан авахын тулд хэрхэн яаж өргөдөл гаргаж, ямар бичиг баримт авах талаар оюутнууд мэдээлэл бага байгаа юм байна.. Тиймээс бид энэ талаар нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулсан юм.
-Оюутны 500 мянган төгрөгийг олгох маягт боловсруулсан. Энэ маягтад юуг тусгасан бэ?
-Өдрийн ангийн оюутан, магистр, доктрантад сурдаг их дээд сургуулийн оюутнууд хамрагдана. Боловсролын яамтай хамтран судалгаа гаргахаар маягтыг их дээд сургуулиудад хүргээд байна. Их дээд сургууль энэ маягтыг бөглөөд, төрийн санд өгөх ёстой. Маягтад суралцагчийн сүүлийн улирдын голч дүн, сургуульд элсүүлсэн захирлын тушаалыг хавсаргах юм байна. Харин төрийн сан ХХҮТ-д авчирсанаар оюутны мөнгө төлөгдөх боломжтой болж байгаа юм.
-Сургууль бүр ижил маягт бөглөх үү?
-Тийм ээ, ижил. Энэ маягт нь 20 асуулттай бөгөөд зөвхөн сургууль бөглөнө. Тухайн маягтад тухайн суралцагчийн бүрэн тодорхойлолт болон харъяалал, мэргэжил курс зэрэг тухайн оюутныг гэрчлэх асуултуудыг багтаасан. Энэ маягтыг зөвхөн сургуулиас бөглөнө.
-Тэгвэл оюутан бөглөх шаардлагагүй гэсэн үг үү?
-Оюутан аймаг, сум хороонд өргөдөл өгөх ёстой. Өөр зүйл оюутнаас шаардахгүй. Энэ өргөдлийн маягтыг бас боловсруулан бүх аймаг, сум хорооддоо хүргүүлээд байгаа. Орон нутгийн хөдөлмөр халамжийн хэлтэс үүнийг нэгтгээд манайд хүргүүлснээр Боловсрол соёл, инжлэх ухааны яамны их дээд сургуулийн бөглөсөн маягттай нэгтгэн төрийн санд өгснөөр оюутны төлбөр шилжих боломжтой.
-Оюутны төлбөрийг хэдэн сард өгөх боломжтой вэ?
-Харъяа байгууллагуудад ирэх сарын 15-ны дотор бүх материалыг ирүүлэхийг үүрэг болгосон. Бидний хувьд материал бүрэн ирсэн тохиолдолд шалгаж нягтлаад, гуравдугаар сарын 1-нээс мөнгийг шилжүүлэх боломжтой гэж төлөвлөж байгаа. Одоогоор хэдэн сард өгөх талаар Засгийн газрын тушаал гараагүй байна.
-Орон нутгийн зарим оюутнууд гэртээ харих боломжгүй байдаг. Оюутнууд өргөдлөө өгөх хугацаанаас хоцорсон тохиолдолд яах вэ. Дахин олгох боломжтой юу?
-Дахин олгох боломжгүй. Тиймээс оюутнууд хугацаандаа өргөдөлөө өгөх хэрэгтэй. Оюутны өргөдлийг ар гэрийхэн болон эцэг эх, тухайн сурагчийг төлөөлөх хүмүүс нь өгөх боломжтой. Заавал өөрөө очно гэсэн заалт байхгүй. Өргөдөл гаргахдаа иргэний үнэмлэхний харъяа сум дүүргийн нийгмийн ажилтанд өргөдлийн маягтыг бөглөнө. Өөр оюутан ямар нэг бичиг баримт бүрдүүлэх хэрэггүй юм. Тухайн өргөдөлд суралцагчийн тодорхойлолт, хаана ямар сургуулийн хэддүгээр курст сурдаг зэргийг тодорхойлсон байх шаардлагатай. Харин үнэн зөв тодорхой бөглөхийг анхаарах хэрэгтэй. Буруу бөглөх нь төлбөр авахад хүндрэл гарна гэсэн үг.
Ш.Чимэг
k20 2011-01-14 122.201.23.182
500 myangiin orogdliig gants hariya gazraa boglohod bolno gej end bichsen baihad zaawal su deree irj burtguul geed baih yum aa
Төрийн албан хаагч 2011-01-14 202.170.65.50
Энэ 500 мянга өгнө гэнгүүт Төрийн албан хаагчийн хүүхдэд өгөх мөнгийг нь шууд хасчихсан байна шүү дээ Ингэж ард түмнээ хуурч болохгүй ш дээ Төрийн албан хаагчид мэргэжлээс нь шалтгаалаад хөнгөлөлт үзүүлдэг байсан чинь сая 140000 төгрөг л өгнө бусдыг нь өөрсдөө төл гэсэн байна 500 мянга чинь угаасаа тэр хүүхдэд очих мөнгөнөөс нь авч байж ард түмнээ тэнэг гэж басаж байгаа юм байна
DD 2011-01-14 182.160.35.84
surlagin duni ni muu bol yahuu olgohq ym bish bz
hariult heregtei bna 2011-01-14 202.55.191.60
tsagdaagiin akademi batlan hamgaalah hiliin tsergiin oyutnuudad ogoh yumuu
Зочин 2011-01-14 202.131.246.131
Аягүй бол сая гаруй оюутантай болох байлгүй
www.1000zahia.com 2011-01-14 71.23.164.228
Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m
zar 2011-01-14 182.160.53.169
Yarij ehleed l busdiig oortoo tatdag hun busdiig ooroosoo tulhdeg hun nertei shine nom hudaldaand garlaa Buh nomiin delguurt zaragdaj bn
zochin 2011-01-14 180.235.166.153
ene jildee bagtaagaad avch bval hezee ch avsan yadiin ta nar tsaaguuraa ideh gj bna uu
Иргэн 2011-01-14 202.131.247.23
Тэгвэл ямар нэг асуудал үүсвэл оюутнаас бус сургуулиас болж асуудал үүсэх магадал их байнав Сургууль олон хүүхдийн маягтыг бөглөхдөө санаатай болон санамсаргүйгээр цаанаасаа захиалгатай болон захиалгагүйгээр алдаа гарах эрсдэл тун их байнаа яг үнэндээ
Зочин 2011-01-14 182.160.35.13
ªËÇÈÉÒ ÕÎÐÎÎËÎËÄ ÍÝà ÀÉËÛÍ ÃÀÇÀÐ ÇÀÐÍÀ ÁÈ×Èà ÁÀÐÈÌÒ Á¯ÐÝÍ ÓÒÀÑ 99209760 95833231
z 2011-01-14 182.160.34.206
olgono l gesen bol hezee ch olgoh l heregtei shd manaihan zaaval 1 neenteg hiij daramalj bdiin hygacaandaa uguugui bol dahin olgohgui gedeg chini yu gej bgaan olgoogui mungiig n aygui bol chi syrdag bsan oyutnii tulburuur avah bsan geh met teneg teneg yum yariad buur uguhgui bolgono MANAIHAN TENEGTEHDEE UNEHEER GARAMGAI
www.1000zahia.com 2011-01-14 71.23.164.228
Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m Та чанартай хурдтай найдвартай компьютер хайж байна уу Тэгвэл w w w 1000zahia c o m сайт руу ороорой Бид танд хамгийн чанартай хамгийн хурдтай хамгийн найдвартай компьютерүүдийг хамгийн хямд үнээр санал болгож байна w w w 1000zahia c o m bbbbbbbbbbbbb