Өргөдлөө хугацаандаа өгөхгүй бол 500 мянгыг олгохгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Өргөдлөө хугацаандаа өгөхгүй бол 500 мянгыг олгохгүй

-Оюутны төлбөрт олгох 500 мянган төгрөгийг өдрийн ангийн оюутан,  магистр,  доктрантад сурдаг их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах бөгөөд оройн ангийнханд хамаарахгүй аж-

Хүний хөгжлийн  сангаас иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар өгөх шийдвэр гараад удаж байна. Энэ мөнгийг их дээд сургуулийн оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр олгохоор болсон. Оюутны 500 мянган төгрөгийг хөдөлмөр халамжийн хэлтэс, БСШУЯ-ууд хамтран судалгаа хийж төрийн сангаар дамжуулан олгоно.  Уг мөнгийг тухайн оюутан авахын тулд хэрхэн яаж өргөдөл гаргаж, ямар бичиг баримт авах талаар оюутнууд мэдээлэл бага байгаа юм байна.. Тиймээс бид энэ талаар  нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулсан юм.

-Оюутны 500 мянган төгрөгийг олгох маягт боловсруулсан. Энэ маягтад юуг тусгасан бэ?

-Өдрийн ангийн оюутан,  ма­гистр,  доктрантад сурдаг их дээд сургуулийн оюутнууд хамрагдана. Боловсролын яамтай хамтран судалгаа гаргахаар маягтыг их дээд сургуулиудад хүргээд байна. Их дээд сургууль энэ маягтыг бөглөөд, төрийн санд өгөх ёстой. Маягтад суралцагчийн сүүлийн улир­дын голч дүн, сургуульд элсүүлсэн захирлын тушаалыг хавсаргах юм байна. Харин төрийн сан ХХҮТ-д авчирсанаар оюутны мөнгө төлөгдөх боломжтой болж байгаа юм.

-Сургууль бүр ижил маягт бөглөх үү?

-Тийм ээ, ижил. Энэ маягт нь 20 асуулттай бөгөөд зөвхөн сургууль бөглөнө. Тухайн маягтад тухайн суралцагчийн бүрэн тодорхойлолт бо­лон харъяалал, мэргэжил курс зэрэг тухайн оюутныг гэрч­лэх асуул­туудыг багтаасан. Энэ маяг­тыг зөвхөн сургуулиас бөглөнө.

-Тэгвэл оюутан бөглөх шаард­лагагүй гэсэн үг үү?

-Оюутан аймаг, сум хороонд өр­гөдөл өгөх ёстой. Өөр зүйл оюут­наас шаардахгүй. Энэ өргөдлийн маягтыг бас боловсруулан бүх ай­маг, сум хорооддоо хүргүүлээд бай­гаа. Орон нутгийн хөдөлмөр ха­ламжийн хэлтэс үүнийг нэгтгээд манайд хүргүүлснээр Боловсрол соёл, инжлэх ухааны яамны их дээд сургуулийн бөглөсөн  маягттай нэгтгэн төрийн санд өгснөөр оюутны төлбөр шилжих боломжтой.

-Оюутны төлбөрийг хэдэн сард өгөх боломжтой вэ?

-Харъяа байгууллагуудад ирэх са­рын 15-ны дотор бүх материалыг ирүүлэхийг үүрэг бол­госон. Бид­ний хувьд материал бүрэн ирсэн тохиолдолд  шалгаж нягтлаад, гу­рав­дугаар сарын 1-нээс мөнгийг шилжүүлэх боломжтой гэж төлөв­лөж  байгаа. Одоогоор хэдэн сард өгөх талаар Засгийн газрын тушаал гараагүй байна. 

-Орон нутгийн зарим оюутнууд гэр­тээ харих боломжгүй бай­даг. Оюутнууд өргөдлөө өгөх ху­гацаанаас хоцорсон тохиолдолд яах вэ. Дахин олгох боломжтой юу?

-Дахин олгох боломжгүй. Тий­мээс оюутнууд хугацаандаа өргө­дөлөө өгөх хэрэгтэй. Оюутны өргөдлийг ар гэрийхэн болон эцэг эх, тухайн сураг­чийг төлөөлөх хүмүүс нь өгөх бо­ломжтой. Заавал өөрөө очно гэ­сэн заалт байхгүй.  Өргөдөл гар­гах­даа иргэний үнэм­лэхний харъяа сум дүүргийн нийгмийн ажил­танд өр­гөд­лийн маягтыг бөглөнө. Өөр оюутан ямар нэг бичиг ба­римт  бүрдүүлэх хэрэггүй юм. Ту­хайн өр­гө­дөлд суралцагчийн тодор­хой­­лолт, хаана ямар сургуулийн хэд­дүгээр курст сурдаг зэргийг тодорхойлсон байх шаард­лагатай. Харин үнэн зөв тодорхой бөглөхийг ан­хаарах хэрэгтэй.  Буруу бөглөх нь төл­бөр авахад хүндрэл гарна гэсэн үг.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж