Хөрөнгийн зах зээлийн сэдвээр бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2011.01.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн сэдвээр бага хурал болно

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 20 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан “Хөрөнгийн зах зээлийн хөгжил-Цаашдын бодлого, чиг хандлага” сэдэвт бага хурал Монгобанкинд болно. Бага хурал Хөрөнгийн зах зээлийн төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, Зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх, дэвшилтэт үйлчилгээ нэвтрүүлэх нь болон Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн асуудал сэдвийн дор болно.Бага хурал 09.00 цагт эхэлнэ.

Хурлын нээлтийн үгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү хэлнэ. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хурал удирдана. Бага хурал дээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн Ө.Ганзориг нар илтгэл тавих ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж