I хороололд тоосны агууламж өндөр байлаа | News.MN

I хороололд тоосны агууламж өндөр байлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

I хороололд тоосны агууламж өндөр байлаа

Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, 10 микроноос бага хэмжээтэй тоосны  агууламжийг Хан-Уул дүүрэг, Баруун 4 зам, 1-р хороолол, 13-р хороолол, 32-ийн тойрог, Офицерүүдийн ордон орчимд  байрлах зургаан суурин харуулд өнгөрсөн сард хийсэн хэмжилтийн дүн гарчээ. Нийслэлд хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламжийн дундаж үзүүлэлт 29.7 мкг/м3 ба өнгөрсөн сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн  нэгдүгээр хороолол орчимд хамгийн өндөр агууламжтай байжээ. Харин азотын давхар ислийн  хоногийн  дундаж агууламжийн сарын дундаж үзүүлэлт 29,9 мкг/м3 ба гуравдугаар сарын 19-ны өдөр 32-ын тойрог орчимд азотын давхар ислийн агууламж хамгийн өндөр буюу 80 мкг/ м3 хүрчээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламжийг Хан-Уул дүүрэг, 13-р хороолол, 1-р хороолол орчимд хэмжилт хийхэд  дунджаар нүүрстөрөгчийн дутуу ислийн 8 цагийн дундаж агууламж 453-2963 мкг/м3 хооронд хэлбэлзэж байгаа аж. Тоосны хамгийн өндөр агууламж өнгөрсөн сард агууламжийг нэгдүгээр хороолол орчимд ажиглагдсан байна.
Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2010-04-06 202.70.41.181

MGL-n salhi baruun hoinoosoo1 horoololiin hoino hyatad mongoliin toosgnii vildvervvd uhaj tunhsuur bnaTeriig ochij vzeereiEne bol holbootoi medee bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж