Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламжийг Хан-Уул дүүрэг, Баруун 4 зам, 1-р хороолол, 13-р хороолол, 32-ийн тойрог, Офицерүүдийн ордон орчимд байрлах зургаан суурин харуулд өнгөрсөн сард хийсэн хэмжилтийн дүн гарчээ. Нийслэлд хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламжийн дундаж үзүүлэлт 29.7 мкг/м3 ба өнгөрсөн сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол орчимд хамгийн өндөр агууламжтай байжээ. Харин азотын давхар ислийн хоногийн дундаж агууламжийн сарын дундаж үзүүлэлт 29,9 мкг/м3 ба гуравдугаар сарын 19-ны өдөр 32-ын тойрог орчимд азотын давхар ислийн агууламж хамгийн өндөр буюу 80 мкг/ м3 хүрчээ. Нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламжийг Хан-Уул дүүрэг, 13-р хороолол, 1-р хороолол орчимд хэмжилт хийхэд дунджаар нүүрстөрөгчийн дутуу ислийн 8 цагийн дундаж агууламж 453-2963 мкг/м3 хооронд хэлбэлзэж байгаа аж. Тоосны хамгийн өндөр агууламж өнгөрсөн сард агууламжийг нэгдүгээр хороолол орчимд ажиглагдсан байна.
Д.Долгор
Д.Долгор