Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй

Жил бүр “UBS” телевизээс зохион байгуулж буй “Universe Best Songs” уралдаан энэ жил гурав дахь жилдээ болох гэж байна. Уралдааны бүртгэл хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл бүртгэх гэнэ. Харин нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх сарын 7, 8-нд эхлэх аж. Тэгвэл тус уралдааны гол шүүгчид болох Рагу, Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Б.Долгион нар энэ жил дахин шүүхээр болжээ. Рагугийн хувьд тэрбээр эх орондоо амарч байгаа хэдий ч “Universe Best Songs-2011” уралдаанд оролцогчдыг шүүхээр Монголд ирэх гэнэ. Харин шүүгч Д.Жаргалсайханы хувьд тодорхойгүй байгаа гэнэ. Учир нь дуучин Д.Жаргалсайхан уран бүтээлийн ажилдаа орсон учир албан ёсны чөлөө аваад байгаа аж. Иймд “Universe Best Songs” уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх нь.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж