Хью Хефнер Playboy сэтгүүлийн бүх хувьцааг авна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хью Хефнер Playboy сэтгүүлийн бүх хувьцааг авна

Playboy сэтгүүлийг үндэслэгч бө­гөөд ээлж­гүй редактор Хью Хефнер, сэт­гүүл­дээ бүрэн хяналтаа эргүүлэн тогтоох гэнэ.

Уг
сэтгүүлийнхээ бусдад байгаа бүх хувьцааг тэр худалдан авах гэнэ. Наймаа
нууц бөгөөд 2011 оны эцэс гэхэд хийгдсэн байна. Хефнер өөрийн сэтгүүлээ
207 сая ам.долларын үнэтэй гэж зарласан юм. Хефнерын хянадаг  Icon
Acquisition Holdings LP компани Playboy-н нэг хувьцааг 6,15 доллараар
үнэлэн хөрөнгө оруулагч нартаа санал болгож байгаа нь бирж дэх үнэ 5,5
доллараас илүү болж байна. Өмнө нь Хефнер хувьцаагаа 5,5 доллараар
үнэлсэн ба сэтгүүлээ нийтэд нь 185 сая ам.доллар гэж байлаа.

Одоо
Хефнер сэтгүүлийн дуудлагын хувьцааны 69,5 хувийг, дуудлагын биш
хувьцааны 27,7 хувийг тус тус эзэмшдэг. Тэрээр компанийнхаа хувьцааг
биржээс авч Playboy Enterprises Inc компанийг цэвэр хувийн гэсэн
статустай болгох ажээ. Playboy 1953 онд үндэслэгдсэн ба оргил үе нь
1970-аад он байлаа. Тэр үед одоо дөнгөж хагас саяар хэвлэгддэг сэтгүүл
долоон сая хувиар гарч байв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж