ATP-гийн шинэчилсан чансааны жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

ATP-гийн шинэчилсан чансааны жагсаалт гарлаа

АТР буюу мэргэжлийн эрэгтэй талбайн теннисчдийн холбооноос дэлхийн чансааны шинэчилсэн жагсаалтыг гаргажээ. Саяхан Майамид болж өнгөрсөн “Sony Ericsson Open” тэмцээний хагас шигшээд шалгарсан Испанийн теннисчин Рафаэль Надаль шинэчилсэн жагсаалтаар нэг байр ахиснаар Британийн Энди Муррейг гүйцэж, жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Түүнчлэн Майамигийн нээлттэй тэмцээний аварга АНУ-ын теннисчин Энди Роддик мөн нэг байр ахиж, долдугаарт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн чансааны жагсаалтад нөлөөлөхүйц хэмжээний чухал тэмцээн болох Майамигийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойрогт Чехийн Томаш Бердыкт ялагдаж, тэмцээнийг орхисон ч Рожер Федерер дэлхийн чансааны жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Харин Бердык дөрвөн байр ахиснаар дэлхийд чансаагаараа 16-рт эрэмбэлэгдэх болжээ.

АТР-гийн шинэчилсэн чансааны жагсаалт:
1. Рожер Федерер /швейцарь/ – 10765 оноо
2. Новак Жокович /серби/ – 7630
3. Рафаэль Надаль /испани/ – 6980 /+1/
4. Энди Муррей /их британи/ – 5845 /-1/
5. Хуан Мартин дел Потро /аргентин/ – 5735
6. Николай Давыденко /ОХУ/ – 5585
7. Энди Роддик /АНУ/ – 4780 /+1/
8. Робин Содерлинг /швед/ – 4595 /-1/
9. Марин Чилич /хорват/ – 2980
10. Жо-Уилфред Цонга /франц/ – 2915
11. Фернандо Гонзалез /чили/ – 2880
12. Фернандо Вердаско /испани/ – 2725
13. Михаиль Южний /ОХУ/ – 2380 /+2/
14. Иван Любичич /хорват/ – 2340 /-1/
15. Хуан Карлос Ферреро /испани/ – 2310 /-1/
16. Томаш Бердык /чех/ – 2270 /+4/
17. Дэвид Феррер /испани/ – 2045
18. Гейл Монфилс /франц/ – 2040 /-2/
19. Радек Степанек /чех/ – 1905 /-1/
20. Томми Хаас /герман/ – 1775 /-1/
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж