
Хөгжингүй орнууд ялангуяа Америкт үүрэн телефоны 4G сүлжээ хүчээ авч байна. Америкийн зах зээлд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн шинэ смартфон бол Samsung Vibrant 4G. Энэ нь Android 2.2 Froyo үйлдлийн системтэй, видео дуудлага хийхэд зориулсан урд талдаа байрлалтай камертай. Түүнчлэн 4,0 инчийн супер AMOLED дэлгэцтэй, 1GHz процессортой, 720р видео бичлэг хийх 5,0 мегапиксель камертай, өөр дээрээ 16GB багтаамжтай юм. Galaxy S смартфоны 4G загвар болох Vibrant нь 21 Mbps-ээс дээш HSPA хурдтай учир одоогоор хамгийн хурдан смартфонд тооцогдож байна.
С.Цэлмэг