Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан боллоо

Шинэ үндсэн хууль батлагдсаны 19 жилийн ойд зориулсан аймаг сумын цолтой 64 бөхийн хүндэтгэлийн барилдаан өчигдөр Сүхбаатар аймгийн төв баруун-Урт хотод боллоо. Уг барилдааныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Үндэсний бөхийн холбоо, БТСГ хамтран хоёрдахь жилдээ зохиолоо. Барилдаанд аймгийн арслан Ц.Энхбат, аймгийн начин Д.Баттулга Т.Гантулга, Баярбаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодогложээ. Барилдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат сумын заан М.Басанбат түрүүлж, Сүхбаатар сумын харъяат аймгийн начин T.Гантулга үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Мөнххаан сумын харъяат аймгийн БТСГ-ын бөх аймгийн арслан Ц.Энхбат, Түмэнцогт сумын уугуул, Жавхлант дэвжээний бөх,  аймгийн начин Баярбаатар нар шалгарлаа.   Шинэ үндсэн хууль батлагдсаны 19 жилийн ойд зориулсан уг барилдаан нь сар өмнөх томоохон сорилго барилдаан болсоноороо онцлогтой боллоо.  Сар шинийн баяр зориулсан үндэсний бөхийн барилдаан 1-р сарын 28нд болно.

                                                                                                                 Б.Өлзийтогтох

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж