Төсвийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас “В” танхимд хуралдах юм байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөх тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх тухай асуудлыг тус бүр хэлэлцэнэ.  Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,  Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулиудыг хэлэлцэнэ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагаас хуралдана. Уг хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх,  Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөх, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх асуудлыг хэлэлцэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж