Опрагийн суваг 18 сая үзэгчтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Опрагийн суваг 18 сая үзэгчтэй болжээ

Шоу нэвтрүүлгийн хатан хаан, медиа могул Опра Уинфри энэ оны эхний өдрөөс OWN нэртэй өөрийн сувгаа нээж, анхны нэвтрүүлгээ цацсан билээ. Түүний тодорхойлсноор OWN суваг хүмүүст аз жаргал, амьдралын баяр баясгаланг мэдрүүлэн, зорилгоо биелүүлж, мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах нэвтрүүлгүүдийг олны танил алдартнуудаар дамжуулах гэнэ. Хамгийн анхны нэвтрүүлгийг “Грэмми”-ийн эзэн, дуучин Шайна Твэйн, реппер Жэй Зи, зохиолч, продюссер Сара Фэргюсон нар хөтлөн хүргэсэн юм.
Эхний долоо хоногийн хугацаанд тус суваг нийт 18,5 сая үзэгчтэй болсон байна.
"Your OWN Show: Oprah"s Search for the Next TV Star", "Ask Oprah"s All-Stars", "Oprah Presents Master Class" зэрэг олон сонирхолтой нэвтрүүлгүүд цацагдаж, олны танил хүмүүс оролцсон нь ийнхүү олон үзэгчийг татсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж