“Badgley Mischka”-гийн шинэ сурталчилгаа нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Badgley Mischka”-гийн шинэ сурталчилгаа нийтлэгдлээ

Нэрт жүжигчин Брюс Уиллис, Деми Мур нарын том охин Румер Уиллис “Badgley Mischka” загварын ордны энэ хаврын шинэ коллекцийн зар сурталчилгааны нүүр царайгаар сонгогдсон юм. Гэр бүлийнхний үүсгэн байгуулсан тус ордны хэвлэлийн төлөөлөгч “Тэр залуухан, сэтгэл татам бас хөгжилтэй” хэмээн Румер Уиллисийг тодорхойлсон байна. Тэдний хамтын ажиллагааны хамгийн анхны гэрэл зургууд өнөөдөр нийтлэгдлээ. Зар сурталчилгааны зураг авалтыг Малибугийн далайн эрэг дээр хийсэн бөгөөд гэрэл зурагчнаар нь Тони Дуран ажиллажээ. Эдгээр сурталчилгааны зургууд ирэх гуравдугаар сараас биллбоард дээр тавигдаж эхлэх аж.

Румер Уиллис "Далайн эрэг дээр гоёж, гангалаад рекламанд тоглох үнэхээр гайхайлтай байлаа. Би өөрийгөө яг л гүнж болчихсон юм шиг мэдрэмж төрсөн. Марк, Жеймс хоёртой хамтрах ажиллах маш таатай байна. Би ихийг сурч авч байна" хэмээн анхны сэтгэгдлээ хуваалцсан байна.
Уг загварын ордны нүүр царайгаар өмнө нь Шарон Стоун, Эва Лонгориа нар ажиллаж байсан юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж