
“Натали бол өнөө цагийн жинхэнэ натурал гоо сайхантай цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Түүний төрөлхийн гоо үзэсгэлэн, сэтгэл татах чадвар нь манай шинэ бүтээгдэхүүнтэй тохирч байгаа юм. Тиймээс түүнийг сонгосноо хамгийн зөв сонголт гэж манай компанийнхан үзэж байгаа” хэмээн тус брэндийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Натали Портман энэ жил “Хар хун” кинонд балетчин бүсгүйн дүрийг бүтээснээр нэр хүнд нь богино хугацаанд өсч, карьераа ахиулаад байгаа юм. Түүнийг энэхүү киноны дүрээрээ Оскар авна хэмээн киноны мэргэжилтнүүд таамаглаад байгаа.
Н.Наран