
Ноён Кан 2010 оны зургадугаар сард албан үүргээ хүлээж авсан ч, рейтинг нь аль хэдийн унаж эхлээд байна. Тэрбээр эхнэртэйгээ гэр дотроо тэмцэлдэж сууснаас үнэн голоосоо үзэн яддаг засгийн газрын чуулган дээр шүүмжлүүлж суусан нь дээр хэмээн үздэг тухай нь хатагтай Кан огт нуулгүй хэлсэн бөгөөд, нөхрөө үргэлж шүүмжилж байдаг байр сууриа өөрийн зүгээс нөхөртөө үзүүлж буй дэмжлэг хэмээн тайлбарласан байна.
Хатагтай Кан өнгөрсөн жил өөрийн бичсэн номондоо нөхрийгөө хувцаслах мэдрэмж муутай, удирдагчийн уран чадваргүй хүн хэмээн дүрсэлсэн бөгөөд Ерөнхий сайдын өргөөнд нүүж ирэхдээ нөхрийгөө энэ суудалд удаан тогтохгүй хэмээн зөгнөж, ердөө хэдхэн ширхэг зуны хувцас авч очжээ. Ийнхүү хатагтай Кан Японы уламжлал болсон нөхрөө дээдлэх ёсны эсрэг хандлагыг Япон улс даяар бий болгож байна.
Б. Энхцэцэг