Хятадын галт тэрэг дэлхийн рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хятадын галт тэрэг дэлхийн рекорд тогтоолоо

БНХАУ-ын буухиа галт тэрэг Хэсе хурдны дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Галт тэрэг Бээжин Шанхайн чиглэлд цагт 487,3 км хурдалсан бөгөөд энэ аялалын зорилго нь хурдны дээд амжилтыг шинэчлэх байсан аж. Одоо үйлчилгээний буухий галт тэрэгний дээд хурд 380 км/цаг байдаг юм.

Өмнөх дээд амжилтыг мөн л Хэсе тогтоож байсан бөгөөд 486,1 км/цаг хурдалж байжээ. Гэвч шинжээчид хятадын төмөр замчдын энэ шинэ амжилтыг талархан хүлээж авахгүй байна. Хэдийгээр Хэсе хурдан, тав тохитой галт тэрэг боловч өндөр үнэтэй учир зөвхөн гадаадынхан болон маш баян хятад хүмүүс аялах боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж